Диктатур уу? Ардчилал уу?
Диктатур ба эрх чөлөө гэсэн 2 зүйл нийгмийн хүрээнд дэлхийн түүхийн хугацаанд янз бүрийн хэлбэрээр гарч ирж сайн муу янз бүрийн талууд нь харагдаж байсан.
Хамгийн ойрын жишээ нь ЗХУ. Энэ нийгэм тодорхой хэмжээгээр социализм коммунизмын үзэл суртал тогтоосон дэг журамд баригдсан диктатурын нийгэм байсан гэж хэлж болно. Үүнийхээ хүчээр хувьсгалын өмнөх туйлдсан Орос орныг хүчирхэг ЗХУ болгочихсон тал бий. Манай улс ч гэсэн энэ үеэр муугүй хөгжил дэвшилд хүрснийг үгүйсгэхгүй. Чили, БНСУ гэх мэт улсууд ч тодорхой хэмжээгээр дарангуйлагч нийгмээр дамжаад үр дүнд нь хөгжиж амжилт олсон, улмаар ардчилсан нийгэм уруу шилжсэн. Өнөөдөр манай нийгэм муу муухай зүйл ихтэй болж, настай хүмүүс хуучин социализмээ санагалзан тэр үед ямар сайн сайхан байсныг дурдах аж. Хуучин нийгэмд маань хэд хэдэн давуу талууд байсан.
Хамгийн энгийн жишээнүүд нь тэр үед хүмүүс хүний мөс моральтай, урлаг соёлын хөгжил өнөөгийнхтэй харьцуулах зүйлгүй сайн байсан бол одоо харин гэмт хэрэг ихсэж хүнд хэлбэрт орсон, архидалт ихэссэн гээд дурдаж болно байх. Товчоор хэлэхэд Монгол улст хүчтэй удирдагч гарч ирээд бүх зүйлийг гартаа атган дэг журманд нь диктатураар оруулаад өгвөл хөгжиж, байдал сайжирч мэдэх л юм. Гэтэл үүнд юу саад болоод байна вэ? Хариултыг нь нэгэн эрх чөлөөнд дурласан шуувууны тухай сургаальт үлгэр өгчихдөг. Эрх чөлөө гэдэг юутай ч харьцуулашгүй амттай зүйл шүү дээ.