"Нэг хүүхэд" бодлогын төгсгөл
2010.12.17

"Нэг хүүхэд" бодлогын төгсгөл

"Удахгүй цуцлагдах нь" гэж хэдэн жил яригдсан Хятадын "Өрх бүрт нэг хүүхэд" бодлого зөвхөн ойрын хэдэн жил л хэрэгжинэ гэж Бээжингийн албаныхан есдүгээр сард зарлав. Үнэн хэрэгтээ энэ бодлого Хятадын хүн амын дийлэнхэд чанд хатуу хууль байхаа болиод удаж буй.

Нарийвчлан тооцох аргагүй ч Хятадын хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр бодлогын хэрэгжилтийг албаныхан 2007 оноос хянаж шалгахаа больсноос хойш хятад иргэдийн ердөө 37 хувь нь "нэг хүүхэд" бодлого нарийн чанд хэрэгждэг бүс нутагт амьдарч байгаа аж. Уг тоо бодит байдал дээр бүр ч цөөн байж мэднэ. Зарим хотод эцэг, эх хоёул айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байж болох дүрэм үйлчлэх болсон, иргэдийн амьжиргаа дээрдэж нэгээс илүү хүүхэдтэй болбол торгууль төлөх чадвартай өрх нэмэгдсэн зэрэг нь уг бодлого хэдийнэ төрийн хатуу хууль байхаа больсныг илтгэнэ.

1979 онд батлагдсан "нэг хүүхэд" бодлого Хятадын хүн ам зүйн өнөөгийн тэнцвэрт бус олон үзүүлэлтэд нөлөөлж, 32 сая "илүүдэл" эрсийг төрүүлсэн юм. Ирэх 20 жилд Хятадын хот суурингуудын хүн амын 30 хувь нь ахимаг, дунд насны-хан болох тул энэ бодлогыг халахаас өөр аргагүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.