Захиргаа ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээнд заасан заалтуудаа мөрдөж ажиллажээ
2020.08.14

Захиргаа ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээнд заасан заалтуудаа мөрдөж ажиллажээ

Ковид 19 цар тахлын үеийн хөдөлмөрийн харилцааны нөхцөл байдлын үнэлгээ хийх судалгааны удирдамжийн дагуу ХХААБОАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудад тус холбооны зохион байгуулагч Ж.Оюунсайхан, МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн судлаач Л. Бямбасүрэн нар өнөөдөр /2020.08.13/ АПУ ХК, Атар-Өргөө ХК-д судалгаа хийлээ.

Ковид 19 цар тахал үүсэж Монгол улсад онцгой байдал тогтоосон цагаас эхлэн тус холбооны гишүүн байгууллагууд гишүүд ажилчдынхаа эрүүл ахуйн байдалд онцгой анхаарч ажлын байранд байнга ариутгал цэвэрлэгээ хийж, ажилчдыг хувцас хамгаалах хэрэгслээр хангах, мөн дархлаа дэмжих зорилгоор витаминжуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж ирсэн байна.

Хүнсний үйлдвэрүүд хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ ажлын цагийг нэг цагаар хорогдуулах, 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг долоо хоногт 2 өдөр амрааж цалинг нь бүтнээр олгож байсан байна.

Ковид 19 цар тахлын хүрээнд Засгийн газраас авч хэргжүүлсэн ХХОАТатвар болон нийгмийн даатгалын хөнгөлөлтөнд бүрэн хамрагдаж цалингаа бүтнээр нь авдаг болсон нь ажилчдын амьжиргаанд зохих хэмжээнд сайнаар нөлөөлснийг дурьдаж байна.
Мөн тус гишүүн байгуулагуудад ажилчдын цалин хөлс буураагүй, хөдөлмөрийн харилцаа зөрчсөн элдэв асуудал гараагүй, гишүүдээс санал гомдол ирээгүй байна. Цаашид цар тахлын энэ үеийг нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж хүнд бэрхийг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа ҮЭ-ийн хорооны дарга нар хэллээ.