Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулах нь хэтэрхий урт хугацаа хэмээн гишүүд  үзжээ
2009.03.12

Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулах нь хэтэрхий урт хугацаа хэмээн гишүүд үзжээ


Олон нийт, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Оюунтолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ дахь МАХН-ын бүлэг гурав дахь өдрөө хэлэлцлээ Урьд шөнө бүлгийн дүгнэлтээ нэгтгэлээ.

Хөрөнгө оруулах хугацаа, хэмжээ, гэрээний нийт хугацаа, дэд бүтэц, татвар, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин зэрэг олон сэдвээр гишүүд санал гаргасан. Тэдгээр саналыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.

МАНХ-ын бүлгийн гишүүд гэрээг нэн даруй батлах хэрэгтэйд санал нэгдэж байгаа ч зүйл заалт, ач холбогдол, үр өгөөжийг олон талаас нь харж үзэх ёстой гэж ихэнх гишүүн үзэж байгаа юм байна.
МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, гэрээг хэлэлцүүлэгт бэлдэх бүлэгдэх Ажлын хэсгийн дарга Г.Занданшатар нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Бүлэг гурван өдөр дараалан хуралдлаа. Оюутолгойн гэрээний төсөлд зарчмын зөрүүтэй ямар саналууд байна вэ?

Д.Лүндээжанцан:
-Энэ гэрээг дэлхий нийт анхаарч байна. Тиймээс олон талаас нь нухацтай хэлэлцэх шаардлага бий. Гишүүд өнгөрсөн даваа гаригт дэлгэрэнгүй асуулт хариулт авч өчигдөр /уржигдар/ саналуудаа хэлсэн. Урьд шөнө бүлгийн дүгнэлтээ
нэгтгэлээ. Хөрөнгө оруулах хугацаа, хэмжээ, гэрээний нийт хугацаа, дэд бүтэц, татвар, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин зэрэг олон сэдвээр гишүүд санал гаргасан. Тэдгээр саналыг өнөөдөр Эдийн зас-гийн байнгын хороогоор хэлэлцэнэ.

-Яг ямар заалтуудад өөрчлөлт оруулах болсон юм бэ?

Г.Занданшатар:
-Оюутолгойн төслийг ойрын хугацаанд хэлэлцэх шаардлага бий. Гэхдээ техник, эдийн засгийн үндэслэл, Монгол Улсад орж ирэх мөнгөний тооцоог тодотгох ёстой. Манай хөрөнгө оруулах хэмжээ 5.4 тэрбум ам.доллар болж өссөн байна. Үүний шалтгааныг тодруулах хэрэгтэй болсон. Мөн гэнэтийн ашгийн, нэмэгдсэн өртөг, ногдол ашгийн зэрэг татваруудад олон төрлийн хөнгөлөлт олгох заалт байна. Дээрх татварууд бидний ашгийн хэмжээтэй уялдаж байгаа эсэхийг харьцуулах шаардлага ч байна. Бид өмнөд хөршөөс 220 киловатт бус 110 киловаттын эрчим хүч авах гэрээ байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Мөн гэрээний 15 зүйлд зааснаар хувьцаагаа барьцаанд тавих боломжтой байхаар заасан нь эрсдэлтэй байж мэдэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулах нь хэтэрхий урт хугацаа. Хугацааг богиносгох саналыг олон гишүүн гаргалаа.
Д.Лүндээжанцан:

-Гишүүдийн саналыг багцалсан. Нийт 15 санал болж байгаа. Санал бүрийг нарийвчлан үзэх шаардлагатай байгаа. Бүлгээс гарсан саналууд бүгд монголчуудын эрх ашигт хамаатай, Манай хууль, дүрмийг зөрчсөн заалтууд гэрээний төсөлд байгаа юм уу?

-Зарим зүйл дутуу байна. Хуулийн заалт биелүүлээгүй заалт төсөлд бий. Бид англи хэлээр бичсэн төслөө монгол хэлээр хөрвүүлэх шаардлага тавьсан.
Г.Занданшатар:
-Монгол Улс найман жилийн хугацаанд ногдол ашиг авахгүй байх заалт гэрээний төсөлд байна шүү дээ. Үүнийг нарийвчилж судлах хэрэгтэй. Бид компанийн хувьцааны хэдэн хувийг эзэмших нь гол биш. Монгол Улсад хэчнээн төгрөгийн ашиг орж ирэх нь л чухал.

-Урьдчилгаа төлбөр 125 сая ам.долларын тухайд юу ярьсан бэ?

-Үнэнийг хэлэхэд энэ мөнгийг гишүүд чамлаж байгаа, 125 сая ам.долларыг зээлийн хэлбэрээр авах байх. 125-ыг нэг тэрбум ядаж 500 сая

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.