Ерөнхийлөгч дөрвөн хуулийн төсөл санаачилжээ
2009.03.30

Ерөнхийлөгч дөрвөн хуулийн төсөл санаачилжээ

Ирэх даваа гаригт буюу 4-р сарын 6-нд УИХ-ын ээлжит хаврын чуулган эхлэх билээ. ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтын тоо дөрвөөр нэмэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дөрвөн хууль санаачилсныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Амарсанаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.


Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөл, мөн Компанийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.