В.В.Путин айлчиллын үеэр юу юу хийх вэ
2009.05.13

В.В.Путин айлчиллын үеэр юу юу хийх вэ

ОХУ-ын ерөнхий сайд В.В.Путины Монгол улсад хийх өнөөдрийн албан ёсны айлчлах 14.30 минутад Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр түүнийг тусгай үүргийн онгоцноосоо бууснаар эхэлж аж.

Түүний манай улсад хийх айлчлал нийт 6 цаг үргэлжлэх хөтөлбөртэй юм. Хөтөлбөрийн хамгийн эхэнд 15.00 цагт төрийн ордонд В.В.Путин Монгол улсын Ерөнхий сайд С.Баяртай ганцаарчилсан уулзалт хийж.Дараагаар нь Ерөнхий сайд нар хэлэлцээр хийж, мөн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд албаны хүмүүсийн гарын үсэг зурах ажиллагаа, ёслол болох ажээ. Энэ ажиллагаа дууссаны дараагаар В.В.Путин, Ерөнхий сайд С.Баяр нар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, айлчиллын талаархи мэдээлэл хийх юм. Мэдээл хийснийхээ дараагаар В.Путин ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, төрийн ордоны VIP өрөөнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхсанаар төрийн ордон дах айлчлалын ажиллагаа өндөрлөх аж.

18.00 цагт ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, МУ-ын ерөнхий сайд С.Баяр нар Цэнгэлдэх хүрээлэн орох юм байна. Тэнд Монголд ОХУ-аас Монгол улсад нийлүүлж байгаа ХАА-н техникүүдийг үзэж, Ф.Ф.Конюховын морин аялалд оролцогчидтой мэндчилэх ажээ. Үүний дараагаар тэндээсээ Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж дараагаар “Их тэнгэр” цогцолборт  хүндэтгэн зоог барьсаанаар айлчилал өндөрлөх нээ. 20.40 минутын үед Буянт-Ухаагаас В.Путины тусгай үүргийн онгоц хөөрөх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.