Байгальд учруулсан хор, нөлөөлөлд нөхөн төлбөр авдаг болно
2009.08.11

Байгальд учруулсан хор, нөлөөлөлд нөхөн төлбөр авдаг болно

Ойн түймэр тавьсан, гол горхи бохирдуулсан, мөнгөн ус хэрэглэсэн хэн ч байгаль орчинд учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг төлж байх хууль удахгүй төрөх гэж байна. Байгальд учруулсан хор, нөлөөлөлд нөхөн төлбөр авч байх энэ хуулийн төслийг Байгаль орчин, аялал жуулчаллын яам (БОЖЯ)-наас боловсруулж Засгийн газарт оруулжээ. Энэ талын хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гариг тус яаманд боллоо.


Шинэ хуулийн төслөөр бол гудамжинд угаадсаа асгасан иргэнээс аваад ашигт малтмал ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон уул уурхайн компаниуд хүртэл хамаарагдахаар болж байна. Гол зорилго нь байгаль орчныг хамгаалж, түүнд учруулж байгаа хор, нөлөөллийг арилгах явдал аж. Хууль санаачлагчид төслөө УИХ-ын намрын чуулганд өргөн барих гэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.