2024.11.08
Д.Ганмаа: Төсөвт тодорхой шалгуур, хүрээ хязгаарыг УИХ-аас тогтоож өгөх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Асуудал тойрч ярьсаар байгаад шийдэл гарахгүй зүйл ажиглагдаж байна. Тогтоолын санал санаачилж байгаа тухайгаа ярьж, Дэгийн дагуу асуулт болгоё. Өнгөрсөн жилүүдэд Үндэсний аудитын газраас Монгол Улсын төсвийн талаар гаргасан Аудитын дүгнэлт, Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт жил бүрийн төсвийн төсөлд тусгагдаж буй хөрөнгө оруулалтын сонголт, ач холбогдол,эрэмбэ дараалал тогтоох асуудал учир дутагдалтай,төслийн хэрэгжих явц удаан, өртөг зардал өсдөг.
Өртөг өсөж, он дамждаг, үүний цаана авлига, хээл хахуулийн асуудал байгааг салбар салбарын төлөөл ярьж байна. Иймээс бусад улсын сайн туршлагад тулгуурлан улсын төсөв гэж юу вэ.Төсвийн хөрөнгө оруулалтад тавих шаардлага,аль шатны төслөөс, ямар төслийг санхүүжүүлж байх вэ гэсэн гэж үзэж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn