Даваасүрэн.Ц 2017.02.22 | Телевиз: МН25-р суваг, Телевиз: TV9

Хөвсгөл аймгаас Монгол Улсын Аварга малчин долоо тодорлоо

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Тариалан сумдад ажиллаж, иргэдтэй уулзаж хөдөөгийн малчдын аж амьдралтай танилцаж тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Жилийн дөрвөн улиралын туршид мал аж ахуйдаа тулгуурласан аж амьдралд малчдын амжиргаа муу байна. Малаас гарах түүхий эд материалын үнэ өртөг муудаж малчид өрхийн орлоггүй энэ үед банкны зээлтэй малчид өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалтай байна.

Цаашлаад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мал аж ахуй, газар тариалангын салбарт тэргүүлсэн иргэдэд шагнал, батламжийг гардууллаа. Түүнчлэн Алтан унага-ны  эзэн энэ сумаас тодорч цомыг гардууллаа.