Б.Бат-Эрдэнэ 2019.06.14 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Багийн доторх аравтын зохион байгуулалт Хэнтий аймгаас эхлээд явж байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн эрдэмтэн хуульч, багш нарт талархал илэрхийлж байна. Надад асуух хэдэн зүйл байна.

1. Бид хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоон бүтээнэ гэж Үндсэн хуулийнхаа эхэнд бичсэн. Энэ зорилтоо 1992 оноос хойш биелүүлж чадсан уу? Эндээс л дүгнэлт хийх ёстой. Үндсэн хуулийн 6.2-т заасан Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын хэвлийн баялаг, ус, ой, ан амьтан, ургамал Монгол Улсын төрийн өмч мөн гэсэн. Гэтэл үүнээс болж нийгмийн тэгш байдал алдагдсан. Одоогийн төсөлд тэгш байдлыг хангах нэг нэмэлт заалт оруулжээ. Энэ хангалттай юм уу?.

2. Намын бүтэц бол төрийн бус байгууллага биш гэлээ. төрийн эрхийг авдаг онцгой байгууллага. Тиймээс намын төлөвшилтэй холбоотой асуудал юм. Энгийн гишүүд биш намын эрхийг барьж байсан хэсэг хүмүүсээ болж ийм болсон. Одоо өөрчлөлт оруулах гээд сууж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

3. Нутгийн өөрөө удирдах байгууллага. Аймаг, сум, баг гэж ангилж байна. Багийн доод талд эртний уламжлалт аравны тогтолцоог бий болгож болдоггүй юм уу? Энэ зохион байгуулалт Хэнтий аймгаас эхлээд явж байна. Энийг хуульдаа зохицуулалт болгоод оруулж болохгүй юу?"