МАХН Сү.Батболдыг дараагийн ерөнхий сайдаар нэрлэлээ
2009.10.29

МАХН Сү.Батболдыг дараагийн ерөнхий сайдаар нэрлэлээ

МАХН-ын намын бага хурлаас Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Сү.Батболдын дараагийн ерөнхий сайдад томлихоор нэрлэжээ. С.Батболд Бага хурлын гишүүдийн 99,4 хувь нь дэмжсэн байна. Ингэснээр одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид түүний нэрийг танилцуулж, Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрвөл УИХ-аар түүнийг Ерөнхий сайдын үүрэгт ажилд томилох эсэхийг хэлэлцэх учиртай. 

Сү.Батболдын намтрыг танилцуулья.
1963 онд Улаанбаатар хотод төрсөн, Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, Лондонгийн Бизнесийн Их Сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй. Москвагийн Дипломатын Академид Эдийн 5 ухааны докторын зэрэг хамгаалсан боловсрол өндөртэй эрхэм юм байна.
Ажилласан байдал

  • 1986-1988 онд Эдийн засгийн харилцаа, хангамжийн яаманд мэргэжилтэн
  • 1988-1992 онд Гадаад худал "Мон" нэгдэлд экспорт фирмийн дарга
  • 1992-2000 онд "Алтай трейдинг ” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2000-2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайд
  • 2004- 2006 онд Үйлдвэр, худалдааны сайд
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2004- 2008 онд УИХ-ын гишүүн
  • 2006-2008 онд УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны даргаар
  • 2008 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • 2008 оноос Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны яамны сайд

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.