Оролцогч 24
Эксперт Байр суурь
С.Батмөнх ДБҮЭХ-ийн захирал

С.Батмөнх: Хөдөөгийн сургуулиуд нүүрс түлэхгүйгээр эрчим хүч, дулаанаа шийдэх боломжтой

Өөрийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй, илүүгээ хажуугийн барилгад өгч, гудамжны гэрэлтүүлэгт ашиглаж, усан бассеныг халааж, эрчим хүч боловсруулдаг гэсэн үг.Сургуулийн хувьд тооцоход жилд нүүрс хэрэгл

2015.01.21
Ч.Хүрэлбаатар Монгол улсын их хурлын гишүүн, Сангийн сайд

Ч.Хүрэлбаатар: Хувийн хөрөнгөөр хөгжих боломжтой салбар

Дулааны цахилгаан станцад янз бүрийн хөрөнгө, бондоос санхүүжилт өгөх шаардлагагүй болно. Тэртэй тэргүй зах зээлийн зөв зохицуулалттай болчихно.Оюутолгой бол Эрдэнэтээс нөөцөөрөө долоо дахин том орд.

2014.05.20
Р. Ганжуур Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч

Р.Ганжуур: Шинэ эх үүсвэр бий болсноор эрчим хүчний хямралаас гарна

Хамгийн эхлээд суурилагдсан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж байж эрчим хүчний хямралыг давна гэж миний хувьд удаа дараа л яриад байгаа юм. Аливаа улс орон эрчим хүчний үйлдвэрлэл 20 хувийн байнгын

2013.11.21
Б.Бямбасайхан Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга

Б.Бямбасайхан: Монгол орон бол эрчим хүчний диваажин

Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын цаашдын хандлагыг салхин парк тодорхойлно. Өнөө жилийн Монголын эдийн засгийн форумаар Монгол Улсын ирээдүйн хөгжил, чиг хандлага болсон ногоон хөгжлийн талаа

2013.11.20
Ц.Ганболд М-Си-Эс Интернэйшнл компанийн гүйцэтгэх захирал

Ц.Ганболд: Их бүтээн байгуулалтад манлайлна

Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 400 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн ажлыг амжилттай дуусгаж 11 дүгээр сарын 11-нд 1 дэх өдөр 11 цаг 11 минутад улсын комисст хүлээ

2013.11.15
Ц.Сүхбаатар Clean energy компанийн гүйцэтгэх захирал

Ц.Сүхбаатар: Салхин цахилгаан станц литр ус хэрэглэхгүй, килограмм нүүрс шатаахгүйгээр цахилгаан үйлдвэрлэдэгээрээ давуу

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гэхээр нар, салхи, ус, биохий гээд далайн түрлэг гэх мэт байгаа юм.Дэлхийн гадаргын жигд биш халалт, агаарын даралтын өөрчлөлтөөс салхи үүсдэг.Сэргээгдэх эрчим хүчээ

2013.11.13
Д.Доржпүрэв Эрчим хүчний дэд сайд асан

Д.Доржпүрэв: Аж үйлдвэрийн паркууд, үйлдвэрийн цогцолборуудыг өөрийн эрчим хүчээр хангах боломж айсуй

Цахилгаан станцуудын үндсэн тоноглолуудын хувьд хамгийн сүүлийнх нь гэхэд 30 жилийн өмнөх гэхээр техник тоног төхөөрөмж ямар түвшинд явж байгаа нь тодорхой. Одоогийн байгаа шугамуудын хувьд орчин ү

2013.11.13
М.Чимэд Аж үйлдвэрийн гавъяат ажилтан

М.Чимэд: Эрчим хүчний салбарт хийгдэх шинэчлэл хүлээгдсээр байна

Тэгээд 2000 он хүртэл Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцуудад 8 зуухны шинэчлэл өөрчлөлтийг эрчимтэй хийхэд тухайн үеийн засгийн газар бодитой анхаарч байсны үр дүнд өдийг хүртэл тогтвортой ажиллах бо

2013.10.18
М.Сономпил Монгол улсын их хурлын гишүүн (2012-2016)

М.Сономпил: Эдийн засаг хүндэрлээ гээд манай салбарт лав доголдол алга

Гуравдугаар сарын 20-нд сайдын тушаал гарч эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах графикийн дагуу бэлтгэл хангаж эхэлсэн. Энэ сарын 20-ны үед Засгийн газрын хуралдаанаар өвлийн бэлтгэл

2013.09.20
М.Жавад Зарифад Иран улсын Гадаад хэргийн сайд

Мохаммад Жавад Зариф: Эрчим хүч ямар чухал вэ гэдгийг хүн бүр мэднэ

Эрчим хүчээр хөгжлийг бүтээж байгааг бид мартсан бололтой. Өндөр барилга, гудамжны гэрэл, хүүхдийн цэцэрлэг, бүх сургууль, эмнэлэг гээд эрчим хүч ашигладаггүй ямар ч салбар үгүй болсон.Сүүлийн 10 гару

2013.09.12
Б.Улам-Оргил ШУТИС-ын цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын доктор, ахлах багш

Сэргээгдэх эрчим хүчний техникийн талын судалгаа хийгдэхгүй байна

Өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан судалгаа хийж, гадны туршлагыг хослуулан ажиллавал илүү үр дүнтэй. Хамгийн гол нь системтэй зөв уялдуулж ажиллуулах боломжоо судлан горимоо зөв барьж ажиллах хэрэгт

2013.09.12
С.Манлай “Сопоко” ХХК-ын менежер

С.Манлай: Төрийн татаас байхгүй цагт шударга өрсөлдөөн бий болно

Хөдөө орон нутагт станц байгуулах шаардлагатай юм. Дөнгөж хөгжиж байгаа зах зээл учир одоогоор хэрэглэгч цөөхөн байна.Манай компанийн хувьд гурван ээлжээр зэрэг ажиллавал 10 мВт-ын нарны дэлгэц үйлдвэ

2013.09.11
Г.Үемаа Санко Соолар Монголиа ХХК гадаад харилцаа, хангамжийн менежер

Хэрэглэгч бус үйлдвэрлэгч байх боломж бий

Чанарыг стандарт болгож зах зээлээ хамгаалах шаардлага тулгараад байна.Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх боломж байгаа. Хэрэглэгч бус үйлдвэрлэгч байх боломж бидэнд бий.

2013.09.10
Н.Энэбиш Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих холбоо

Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үйлдвэрлэлд маш бага хувийг эзэлж байна

Сүүлийн жилүүдэд хоёр гурван усан цахилгаан станц байгуулагдсан хэдий ч өнөөдөр улсын нийт хангамжид сэргээгдэх эрчим хүч ердөө 3-4 хувийг л эзэлдэг.

2013.09.05
Б.Чадраа ФТХ-ийн захирал

Монголын эрчим хүчний сүлжээ бэлэн биш байгаа нь тулгамдаж буй асуудал

Одоогоор 10 мянган кВт-ын томоохон хоёр цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна.160 гаруй мянган малчин өрхийн 90 хувь нь эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаад байна.

2013.09.05
П.Товуудорж Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Манай улс нийт хэрэгцээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана

2013.09.04

Б.Очиржав: Канад улс уул уурхайгаа УЦС-тайгаа хослуулдаг

Одоо уул уурхайгаа хөгжүүлсэн Канад орон усан цахилгаан станцыг уул уурхайтайгаа хавсруулдаг. Учир нь ашиглалтын зардлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлэх гэж тэр.Эрчим хүчний хэрэгцээг яг төд гэж хэлж болох

2013.09.03
А.Амарбаяр МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн багш, доктор

А.Амарбаяр: Сэргээгдэх эрчим хүчний мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй

Яг одоо их чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгэвэр тавихад хөрөнгө оруулалтын үнэлгээн дээр нөөцийн асуудал маш чухлаар тавигддаг. Хэр их нарийвчлалтай, алдаа мадаггүй тооцсон байгаа эсэх нь ирээдүйн

2013.09.03
М.Ангараг Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга

М.Ангараг: Хууль эрх зүйн орчноо өөрчлөх шаардлага тулгарлаа

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, утааг бууруулах гэхээр энэ салбар маань ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг нь саад болж байгаа юм. Тийм учраас хөгжиж байгаа улс орнууд сэргээгдэх эрчим хүчнээс айдаг

2013.09.03
Г.Пүрэвдорж Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор

Г.Пүрэвдорж: Хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах хэрэгтэй

Тог тасрах бол энгийн асуудал. Том үйлдвэрүүд, уурхайнуудаа хүчин чадлаар хангаж чадахгүй байна. Нэгэнт үйлдвэрийг хөгжүүлэх эрчим хүчний эх үүсвэр байхгүй байгаа учраас улс орны үйлдвэрлэл хөгжихгүй

2013.09.03
Д.Чимэддорж Эрчим хүчний яамны Эрчим хүчний хэлтэсийн дарга

Техник, технологи сайжирсанаар хэмнэлт гарна

Бид үйлдвэрлэсэн цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэл, хувиарлалт, хэрэглээний шатанд яаж хэмнэх бэ гэдэг асуудлыг цогцоор нь эрчим хүч хэмнэлтийн хуулийн агуулгад оруулж ярих юм.Байшин барилгын

2013.04.12
Б.Баяр Эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн дарга

Б.Баяр: Хэмнэнэ гэдэг хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш

Манай улсын хувьд эрчим хүч хэмнэлттэй хэрэглэх, үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэр үр дүнтэй ашиглаж байгаагаа тооцох тогтолцоо байдаггүй. Энэ ч үүднээс эрчим хүч хэмнэлтийн хуулийн төслийг санаачилж засг

2013.04.08
П.Эрхэмбаяр Эрчим хүчний яамны үр ашиг төслийн хуулийн мэргэжилтэн

П.Эрхэмбаяр: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн боловсруулалт 80 хувьтай яваа

Хяналтын хэсгийг оруулснаар засгийн газраас эрчим хүч хэмнэлттэй техник оруулахад татварын хөнгөлөлт олгох, дэмжих заалтыг оруулсан.Одоогийн байдлаар хууль хэлэлцүүлэгийн үе шатаа давж, сайдын зөвлөл

2013.04.04
Д.Доржпүрэв Эрчим хүчний дэд сайд асан

Д.Доржпүрэв: Үйлдвэрлэсэн эрчим хүчээ бүрэн ашиглаж чаддаггүй

Хуулийн зорилт нь эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, илүү үр ашигтай зүй зохистой хэрэглэх, эдийн засгийн сонирхлыг бий болгоход чиглэгдсэн юм.

2013.03.27
А.Каупп ГОУХАН –ы хуулийн зөвлөх

А.Каупп: Улс орнууд эрчим хүч үйлдвэрлэхдээ өөрсдийн нөөц боломж дээр тулгуурладаг

Хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр эрчим хүч бага хэрэглэж эргээд нүүрсний хэмжээ буурах, тоосонцор, хийн хор буурах учир байгаль орчинд эерэгээр нөлөлөх ач холбогдолтой.Монголд уул уурхайн салбар хурдацта

2013.03.27
Эксперт Сэтгэгдэл
T.Natsagdorj "ДЦС-4" ТӨХК-н Хяналтын албаны дарга

Шинэ засгийн газрын гол хийх ажлын нэг нь Улаанбаатарын утааг багасгах асуудал мөн. Өмнө нь мэргэжлийн хүмүүс, эрдэмтэдийн дуу хоолойг сонсоогүй, утаагүй зуух нэрээр баахан бизнесс хийсэн, үр дүн нь өнөөдрийн утаатай байгаа байдал. Шахмал түлшний үйлдвэр байгуулна гээд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарсан боловч үйлдвэрээ ашиглалтанд оруулаагүй замхарсан. Энд хариуцлагын тогтолцоо байхгүй. Улс хохироод, ард түмэн хордоод дуусч байна даа. Утааг арилгах гол асуудал нь нүүрс, хог түлэхгүй байх. Өвлийн -30-40 градусын хүйтэнд хүмүүс хөлдөж үхэхгүйн тулд гал түлэх нь зүйн хэрэг. Тэд шатааж болох хамгийн хямд юу байна бүгдийг түлнэ. Утааг багасгахын тулд: 1. Цахилгаан халаалтыг ашиглах үүний тулд цахилгааны үнэ өртөг хямд байх, цахилгааны сүлжээ найдвартай байх. 2.Хийн түлшийг ашиглах, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэх. 3. Жижиг уурын зуухнуудыг зогсоох, дулаан хангамжийг төвлөрсөн байдлаар эсвэл цахилгаанаар шийдвэрлэх. 4.Орон сууцжуулах асуудлыг эрчимтэй шийдвэрлэх, энэ баригдаад зарагдахгүй байгаа байшин барилгаа яах вэ? 5.Орон сууц болон гэрийн дулааны алдагдлыг бууруулах 6.Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах 7.Ард иргэдийн ухамсар, боловсорлыг дээшлүүлэх Дээрх асуудлуудтай холбоотой. Цахилгаан халаагчийн үнэ аль болох хямд, ашиглахад хялбар, дурын иргэн худалдан авах боломжтой байх Цахилгааны шөнийн тарифыг тэглэх нь эцсийн оновчтой шийдвэр биш. Аливаа зүйл үнэгүй байх тусмаа ач холбогдолгүй болдог. Харин ядахдаа цахилгааныг үйлдпвэрлэж байгаа өртөгийн хэмжээнд шөнийн тарифыг тогтоох шаардлагатай байсан. Гэнэт л зөвхөн энэ өвөл л утаа бий болчихсон мэтээр аяглаж болохгүй. Утаатай олон жил байлаа. Гаргасан шийдвэрүүд, хэрэгжүүлсэн ажлууд үр дүн өгсөнгүй. Төр засагт орсон эрх мэдэлтнүүд гадна агаарын температур +градус болоход л утааны асуудлаа мартдаг. Эргээд дахиад намрын сүүл, өвөл эхлэхэд утаа яанаа гээд л сүрхий халагласан дарга нар олшрох юм. Миний гол хэлэх гэсэн санаа бол улс орны хэмжээнд цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, том хүчин чадлын шинэ эх үүсвэр барих, үүний дотор том чадлын Усан цахилгаан станц барих асуудлыг шийдсэнгүй гэж хэлэх гээд байна. Олон жил дуншлаа, ахиц гарсангүй. Шинэ Засгийн газар үүн дээр ахиц гаргаасай гэж залбирах юм. Гэхдээ би эргэлзэж л байна. Учир нь ЭХЯ мэргэжлийн болж чадаагүй. Эхний гаргасан шийдвэр нь ДЦС- 3-н дунд даралтын хэсгийг буулгаад 250МВТ чадалтай станц барих асуудал юм. Энэ буруу. Учир нь энэ станц мэдээж нүүрсэн дээр ажиллана. Байрлал яг хотынхоо төвд. Салхины урсгалын чиглэл ч хүн ам хамгийн шигүү суурьшсан хэсэг рүү учраас утаа нь тийшээ л явна. Мэдээж хуучин станцын дэд бүтцийг ашиглах тооцоо байгаа боловч эцсийн дүндээ ашиггүй, сөрөг нөлөөлөлтэй шийдвэр юм. Үүнийг байгаль орчны нөлөөлөлийн нарийвчилсан үнэлгээгээр зөвшөөрөгдөх боломжгүй гэж харж байна. Энэ асуудлыг эргэж хараасай гэж хүсч байна. Монгол Улсын ЗГ 2 хөршийн бодлогоос болоод дотооддоо шийдвэр гаргаж чадахгүй байна. Үүнээс болоод эрчим хүчний томоохон төслүүд зогсонги байдалд байна. Тусгаар улс юм бол бодлогоо явуулдаг, хэрэгжүүлдэг баймаар байна. Дипломат арга барил, олон улсын конвенци, гэрээнүүдээс гарц олох боломжтой. Тавантолгойн станц аль эрт баригдаж эхлэх байсан боловч саатлаа, учир нь Хятадууд сөргүүлэн Цагаан толгойн станц барина гэж ТЭЗҮ хийснийг өмнөх Эрчим Хүчний сайд хүлээж аваад зөвшөөрчихсөн. Ийм байдлаар нэг асуудлыг шийдье, нэг төслийг хөдөлгөх гэхлээр нөгөө талаас нь өөр асуудал гаргаж ирээд анхны хэрэгжүүлэх байсан төслийг зогсоогоод байх юм. Ийм байдлаар маш олон төсөл хөдөлж чадаагүй. Дандаа хууртдаг гэх хаашаа юм, манай ЗГ-н нөхдүүд гадныхны ялангуяа (Хятадын) нөлөөлөлд дэндүү автаж байна. Бид том хүчин чадлын нэг эх үүсвэр барьчихсан байсан бол Оюутолгойг цахилгаанаар хангах боломжтой болох байсан. Ингэснээр бид маш их мөнгө алдаж байна. Энэ нь эргээд том чадлын эрчим хүчний шинэ эх үүсвэр барьчих мөнгө алдчихаад байна. Цаашид хичнээнийг алдахыг бүү мэд. Улаанбаатарын ахуйн хэрэглэгчдийг хамгийн бага үнэтэй цахилгаанаар хангах боломж байгаа. Энд 150-200МВТ-н чадал хангалттай, Оюутолгойд алдаж байгаа цахилгаанаас бага юм шүү дээ. Харин цахилгаан сүлжээг сайжруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг хэрэглэгчидтэйгээ хамтраад төр засаг шийдвэрлэх боломжтой.

2017.01.11
Ц.Нацагдорж Эрчим хүчний салбар, ДЦС-4 ТӨХК-ийн хяналтын албаны дарга

ЭРЧИМ ХҮЧ БА МОНГОЛЫН УЛС ТӨР Засгийн газар 2015 оны 3 дугаар сар 9-нд Эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг барих шийдвэр гаргаж холбогдох яамдуудад үүрэг даалгавар өглөө. Гэвч энэхүү шийдвэрийг гаргасан талаар санал бодлоо хуваалцах гэсэн юм. Олон жил хүлээгдсэн эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлгөөнд орж эхлэх нь гэж эерэг талаас харах гэж оролдсон боловч Эрчим хүчинд насаа элээсэн ахмад ажилтан надад Засгийн газрын энэхүү шийдвэр хэрэгжих боломжгүй гэсэн хардлага төрөөд байна. Яагаад ийм хардлага төрж байгаагаа тайлбарлахыг оролдоё. Яагаад гэвэл аливаа төсөл хөтөлбөрүүдийг ард түмний татварын мөнгөөр санхүүжүүлдэг. Би хардах эрхтэй. 1. Энэ 2015 он нь сонгуулийн өмнөх жил юм. 2. Монголд эдийн засгийн хямралтай байна. Ард түмний амьдралын түвшин доошилж байна. 76 болон тэдний тойрон хүрээлэгчид ард түмний амьдрал яаж өөрчлөгдөж байгааг мэдрэхгүй. Бодлого боловсруулах засгийн газрын яамдуудад амьдрал мэдэхгүй, улаан нялзрай банди, охидууд дүүрсэн байна. Дотор нь цөөн тооны чадвартай хүмүүс байгаа боловч тэдний дуу хоолой сонсогдохгүй, зөвшөөрөгдөхгүй. Тэднээс ямар бодлого гарах нь ойлгомжтой. Яамдаас дорвитой зөв бодлого мөд гарахгүй нь тодорхой байна. 3. Өмнө нь хийж бүтээсэн амлалтуудаа биелүүлж чадаагүй, байнга ард түмнээ хуурч байсан. Эдгээрийн тод жишээ нь ТЭЦ-5, Эгийн гол, Могойн голын станцууд, таван толгойн дулааны цахилгаан станц, ДЦС-2 дээр ажилд орох ёстой байсан утаагүй түлшний үйлдвэр гэх мэтээр дурдаж болно. 4. Ард түмэндээ ихийг бүтээн байгуулж байгаа дүр эсгэн оноо цуглуулах шаардлага тулгамдсан асуудал боллоо. 5. Концесс буюу төр, хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор гадаадынхантай хуйвалдаж мөнгө угаах гэсэн хүсэл эрмэлзэл их байна. 6. Өнөөдрийн байдлаар АН, МАН-ын нэр хүнд шалдаа буусан байна. Ээлжит хууран мэхлэлтээ эхлүүлэх, ард түмний тархи угаах ажлаа эхлүүлэх шаардлага байна. Сонгуулийн хуулиа шинэчлэх, өөрсдийгөө дахин яаж УИХ-д гаргаж ирэх вэ? гэдэгт арга саам эрж үйлээ үзэж байгаа бололтой. Засгийн газраас эрчим хүчний талаар авч хэрэгжүүлэх гэж буй бодлого нь амьдралаас хол тасархай, хэрэгжих боломжгүй. Өмнө нь амлалт өгч 2008, 2012 оны сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнүүд Эрчим хүчний салбарт юу хийсэн вэ? гарт баригдах, нүдэнд харагдах томоохон бүтээн байгуулалт алга. 2007 онд тунхагласан салбарыг хөгжүүлэх зорилтыг 3 үе шаттай хэрэгжүүлнэ гэж заасан. Үүний 1-р үе шат буюу эрчим хүчний салбарын ойрын хугацааны /2007-2012/ зорилтын хүрээнд Эгийн гол дээр 220МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барина, Оюутолгой, Цагаансуврага болон говийн бүсийн ордуудыг ашиглахад эхний ээлжинд 220КВ-ын шугамаар холбож хангах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглүүлэн 300 МВт-с доошгүй хүчин чадалтай цахилгаан станц барьж төвийн эрчим хүчний системд холбох, төвийн бүсэд 50-с доошгүй МВт чадалтай усан цэнэгт цахилгаан станц барих, Нялга, Чойрын хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн эрчим хүчний цогоцолбор барьж цахилгаан эрчим хүч экспортлох, Өвөрхангайн Баянтээгийн нүүрсний уурхайд 15-20 МВт-ын хүчин чадалтай станц барих, Дэлгэр мөрөн дээр Чаргайтын усан цахилгаан станц, Могойн гол дээр дулааны цахилгаан станц барьж ашиглалтанд оруулна гэсэн зорилтууд дэвшүүлсэн боловч огт хэрэгжүүлж чадсангүй. Харин 2-р шат буюу дунд шатны хугацаа /2012-2022/-нд 10 гаруй томоохон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ гэсэн зорилт тавьсан боловч 2015 оны 03 сарын байдлаар эхэлсэн ажил байхгүй байна. 2-р үе шатанд Эрдэнэбүрэнгийн УЦС, Орхон гол дээр 100МВт-ын усан цахилгаан станц, Сэлэнгэ мөрөн дээр Бүрэн, Шүрэнгийн УЦС, говийн бүсэд том чадлын нарны болон салхин парк барьж холбох, газрын гүний дулааныг ашиглан, 10-15 МВт-ын дулааны цахилгаан станц барих, Атомын цахилгаан барих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч эхлээгүй байна. 3-р үе шат буюу Монгол улсын эрчим хүчний нэгдсэн систем /2022-2040/ байгуулах, баруун болон төвийн бүсийг 400КВ-ын транзит ЦДАШ-р холбох, хэрэглээнд зориулан нэг бүсээс нөгөөд цахилгаан дамжуулах, байгаль орчинд халгүй, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор том чадлын нар, салхин паркууд, усан цахилгаан станцууд барих зорилтууд дэвшүүлсэн байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй байна гэж тооцож байгаа ч урьдчилсан бэлтгэл хийгдээгүй байна. Н.Алтанхуягийн толгойлсон засгийн газрын үед ДЦС-4-н хүчин чадлын 123МВт-р өргөтгөх, ДЦС-3-н хүчин чадлыг 50 МВт-р өргөтгөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Амгалангийн Дулааны станцыг барьж байгуулах ажил хийгдлээ. Эндээс ДЦС-3-ыг 50 МВт-р өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг барьсан нь үндэслэл муутай буруу шийдлүүд байсан. ДЦС-3 нь 40 гаруй жил ажилласан хуучирч хөгширсөн станц бөгөөд цаашид олон жил ашиглах боломжгүй. Ийм станц дээр шинээр турбин суурилуулах нь буруу, учир нь 40-50 жил ашиглагдсан машины кузовт тааруулж шинэ мотор тавьж байгаатай дүйцэхүйц шийдэл байсан учраас буруу гэж үзэж байна. Цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбины ашиглах хугацаа 220000 цаг, жилд ойролцоогоор 4500-5000 цаг ажиллуулна гэвэл 45-50 жил ашиглах боломжтой. ДЦС-3-ын турбинуудын ашиглалтын нормт хугацаа нь дуусч байна. /Тайлбарыг мэргэжлийн үүднээс тусгайлан дэлгэрэнгүй хийх боломжтой/. Амгалангийн дулааны станцын хувьд түр аргацааж хотын зүүн талыг дулаанаар хангасан нэр зүүж, ард түмэнд ихийг хийсэн дүр эсгэх гэсэн оролдлого юм. Амгалангийн дулааны станц нь бага хүчин чадалтай, зөвхөн ус халаах зориулалттай, нам параметрын зуухнууд нь үр ашиг багатай, байгаль орчинд халтай, болхи технологитой, байрлалаа зөв сонгоогүй, усаа цэвэрлэх аж ахуйгүй, үнсээ хаях газаргүй, одоогоор үнсээ хоёрдахь ч түүхий эд болгоод ашиглах боломжгүй нүд хуурсан обьект юм. Харин ДЦС-4 нь харьцангуй залуу станц, 30 гаруй жил ажиллаж байна. Өндөр параметрын уурын зуух, турбинуудтай бас цаашаа 20-25 жил ашиглах боломжтой станц юм. ДЦС-4 дээр 123 МВт-ын шинэ турбин суурилуулах санаачлага, техник эдийн засгийн үндэслэл, тоноглолын сонголтыг тус станцын инженер техникийн ажилтнууд гаргасан нь салбарын өнөөдрийн хүндрэлийг нимгэлэх, түр зууртаа ТЭЦ-5-г барих хүртлэх хугацаанд Монголыгоо эрчим хүчээр тасралтгүй хангаж байя гэсэн оролдлого юм. 2013-2014 онуудад шинэ 123 МВт-ын турбинаар өргөтгөх ажлыг амжилттай хийж дуусгалаа. Энэ турбины төсөлд ямарч концессийн гэрээгүйгээр хийгдсэн нь маш чухал байлаа. Энэхүү төслийн техникийн асуудлуудыг цахилгаан станцынхны ИТА-уудын хяналтан доор хэрэгжүүлсэн нь амжилттай боллоо. Төв аймгийн Сэргэлэн суманд Салхитын хөндийд 50МВт-ын салхин станцыг хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулсан нь дэвшиттэй сайн төсөл болсон боловч салбарын эдийн засаг, санхүүгийн байдалд хүндээр тусч байна. Тус салхин станц харьцангуй өндөр үнэтэй боссон. Эрчим хүчний зохицуулах хороо Салхин станцын 1 КВт.ц цахилгааны үнийг 184₮-р тогтоосон байна. Энэ нь өртөгт тулгуурлаагүй, анхны хөрөнгө оруулалтанд тулгуурлаж тогтоосон үнэ юм. Тус станцыг тухайн үеийнхээ ханшаар 120 сая$ буюу 170 тэрбум₮-р барьж босгосон. Энэ оруулсан хөрөнгийг хурдан хугацаанд нөхөхийн тулд цахилгааны үнийг өндөрөөр тогтоосон. Сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй дэмжих ёстой. Ашиглалтын зардал нь харьцангуй бага дулааны цахилгаан станц шиг вагон, вагонаар нүүрс тээвэрлэж түлэхгүй, Монголын тал нутагт сэвэлздэг салхины хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг. АНУ-д 2006 оны байдлаар 50 МВт-ын салхин цахилгаан станцыг барихад 1МВт-ын суурилуулсан чадалд 1,25 сая.евро зарцуулж байсан ба жил бүрийн ашиглалтын зардал 40мян.евро-г 1 МВт-д зарцуулсан тооцоотой байна. Тухайн үед 1евро=1800₮ байсан байна. 50МВт станцын хөрөнгө оруулалтанд 62,5сая евро зарцуулж байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 112,5 тэрбум₮ болж байна. Өнөөдрийн ханшаар тооцвол ойролцоогоор 134,4 тэрбум₮ болж байна. Манай орны хувьд өөрөө үйлдвэрлэгч биш гэдэг утгаар авч үзвэл 10-15 тэрбум ₮-р үнэтэй байна гэж тооцож болох юм. Надад бодит өртөг зардлыг нарийн тооцох боломж байгаагүй. Эндээс ойролцоогоор тооцвол 20-47,5 тэрбум₮-р өндөр үнэтэй баригдсан байна. Энд холбогдох дэд бүтэц, төсөл судалгаа, тээвэрлэлт, ЦДШ-ыг барьж байгуулах үйл ажиллагаа бүгд багтсан байгаа. Харин ашиглалтын зардал нь жилд 40мянХ50МВт=2,0сая евро буюу ойролцоогоор 4,3 тэрбум₮ болж байна. Үүн дээр засвар сэргээн босголттой холбоотой зардал нэмэгдэнэ. Энэ нь 10 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэхүйц хөрөнгө шаардагдана. 50МВт-ын салхин станцын хувьд 2023 он гэхэд засвар сэргээн босголтонд 13,4 тэрбум₮ зарцуулсан байх юм. Энэхүү жишээнээс санаа авч бусад улс орны салхин станцуудад цахилгааны үнэ тогтоосон байдлыг судалж манай салхин станцын үнийг бодитой тогтоох шаардлагатай байна. Энд янз бүрийн хууль дүрэм, журам ярих байх, гэхдээ хуучин ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудыг үнийн бодлогоор дарамтлах нь шудрага бус байна. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг тогтоох бодлого зарчимаа нээлттэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, шудрага, тодорхой стандарт, аргачлалаар тооцоологдож тогтоож байх ёстой. Эрчим хүчний эдийн засгаар мэргэшсэн мэргэжилтэнгүүд энэхүү тооцоог зөв хийх магадлалтай. Үнэ тарифын бодлого ЭХЗХ-нд байхгүй. Эндээс ДЦС-4 ТӨХК-ийн цахилгааны тарифыг шудрага үнэн зөв тогтоож өгөх шаардлагатай байна. Өнөөдөр эрчим хүчний гол ачааг үүрч байгаа станцыг дарамталж, өгөрч хуучирсан цахилгаан станцуудын цахилгааны үнэ тарифыг үндэслэлгүй өндөр тогтоож ДЦС-4 ТӨХК-с хөндлөн татаасаар чангааж байна. Энэ агуулгаар алдагдал ихтэй, байгаль орчин халтай, хуучирсан технологийг өөгшүүлж арай илүү дэвшилттэй технологи бүхий станцыг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж салбарыг туйлдуулж унагах үйл ажиллагаа явагдаж байна. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 73%-г үйлдвэрлэж байгаа ДЦС-4-г дэмжих төр засгийн бодлого байхгүй гэхэд хилсдэхгүй. Концессийн гэрээгээр бүтээн байгуулалт хийх асуудал моодонд орлоо. Энэ нь гадаад дотоодын хувийн хэвшлийн компаниуд өөрсдийнхөө хатуу нөхцлийг тулгаж өндөр үнээр тохирч гүйцэтгэж байна. Төр засаг нь мөнгө байхгүй учраас тэдний саналыг үг дуугүй хүлээн зөвшөөрч байгаа нь нэн харамсалтай. Концессийн гэрээ гэгчийн дотор асар олон “НО” байна. Хэн хэнтэй тохирохоос эхлээд олон асуудал гардаг. Том төслүүд буюу сүүлийн үед хэлж хэвшсэнээр “МЕГА” төслийн төлөө улс төрийн хүчнүүд алалцаж, засгаа унагаж бялуунаас хүртэх сонирхолтой байдаг нь нууц биш. “МЕГА” төслийн хэрэгжихгүй байгаа гол шалтгаан энэ байх. Засаг төрд сайд, дарга болсон хүмүүсийг гол төлөв ажлаа өгсний дараа тэдний идсэн, уусан, хулгайлсныг уудалж муу муухайг нь илрүүлж, нэр төрийг нь гутаан доромжилж эсвэл гүтгэж яллаж, шоронд хийж яс арьстай нь хатаах байдал Монголын нийгэмд үйлчилж байна. Энэ дүр зураг хэвийн үзэгдэл боллоо. Одоо ард түмэн ойлгохдоо “Тийм том алба хашиж байсан хүн идсэн, уусан л байж таарна, цэвэр байна гэж байхгүй” шүү гэнэ. Засгийн газрын 2015 оны 03 сарын 09-ны өдрийн хуралдаанаар гэнэт ухаан орсон юм шиг эрчим хүчний хэд хэдэн “МЕГА” төслүүдийг эхлүүлэх шийдвэр гаргалаа. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх, Ховдын Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барих ТЭЗҮ-г боловсруулах, 2016 оны 2-р хагаст гүйцэтгэгчийг шалгаруулсан байх, “Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах, мөн Улаанбаатарын ТЭЦ-5 /ДЦС-5/, Тавантолгойн ДЦС, Дорнодын ДЦС-ын 100 МВт-ын өргөтгөл, Хөшөөтийн 100 МВт-ын ДЦС барих, Тэлмэн, Бөөрөлжүүт, Чандганы ДЦС-уудыг барьж байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэв. Би мэргэжлийн хүний хувьд үүнд итгэхгүй байна. Эдгээр ажлуудыг эхлээгүй байхад өнөөдрийн засгийн газар бууж дараагийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр өөр засагт эрх мэдэл шилжинэ. Шинэ засаг өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгоод шинээр эхэлнэ. Эхлэх гэж мунгинасаар байгаа эхний 2-3 жилийг алдана. Тэгээд сонгуулийн өмнөх жилд нь ард түмний тархийг угаах үйл ажиллагааг эхлүүлж дээрх төслүүд хэрэгжихгүй байх өндөр магадлалтай. Эгийн голын УЦС 30 гаруй жил, ТЭЦ-5 20 гаруй жил, Багануурын ГРЭС 30 шахам жил яригдсан шүү дээ. Ийм байхад хэнд итгэл үнэмшил төрөх юм бэ? Улс төр салбарын үйл ажиллагаатай хэтэрхий хутгалдаж орсон нь салбарыг дампууруулж, өр, авлагад баригдуулж, шинэ бүтээн байгуулалт хийх боломж нөхцлийг хааж Монголын ард түмнийг хохироож байна. Улс төрчдөөс зөв бодлого гаргах, бизнесс болон бүтээн байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй байх шаардлагатай. Эрчим хүч нь бусад бүх салбаруудын зүтгүүр (локомотив) салбар мөн. Энэ салбар унавал Монголын эдийн засаг нэлэнхүйдээ уналтанд орно. Шинэ төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээ маш их байна. Одоо ажиллаж байгаа станцууд, цахилгаан, дулааны сүлжээнүүд хуучирсан. Цаашид олон жил ажиллах боломж жил ирэх тутам хумигдаж байна. Дээр нь бодлогогүй, тарифын зөв менежментгүй олон жил явснаас болж өрийн сүлжээнд баригдсан, сэргээн засварлах боломжгүй болж байна. Салбар бүхлээрээ дампуурлын хар ангал руу ойчиж байна. Эх орныхоо, ард түмнийхээ галыг манасан жирийн шудрага ажил үүргээ гүйцэтгэж яваа салбарын инженер техникийн ажилтанууд, нийт ажилчид салбарынхаа сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Улс төрөөс ангид мэргэжлийн түвшинд салбараа хөгжүүлж гал голомтоо маная. Ц.Нацагдорж

2016.01.13

ТЭЦ-5 гэдэг үлгэр дуусахгүй бололтой. Олон жил ярилаа, амлалаа баригддаггүй. Одоо ч эхэлсэн зүйл алга. Хуучин станцуудаа бага багаар додомдоод л байж байна. Шинэ том станц хурдан барихгүй бол хуучин станцууд нь хэрэглээгээ хангаж чадахгүй болсон. Оюутолгойг бид хангаж чадахгүй Хятадуудад алдсан. Хайран хѳрѳнгѳ. Бид чадах л байсан, даанч тѳр засгийн арчаагүй байдлаас болж энэ боломжийг Монголчууд алдсан.

2015.04.18

Том чадлын станцуудыг барих талаар саяхан засгийн газар шийдвэрлэж хэд хэдэн Концессийн гэрээ хийлээ. Тѳр мѳнгѳгүй гэсэн үндэслэлээр гадныхан болон хувийн компаниудад эрх олгож маш ѳндѳр үнээр станцуудыг барих болж байна. Тэдний нѳхцѳл нь дэндүү хатуу. Жишээ нь Багануурт ДЦС бариад 25 жил хятадууд ашиглах, тэдний санал болгосноор тогтмол ачааллыг нь хангаж ѳгѳх, үнийг тэдний саналаар ѳндѳр байх ёстой болж байна. Тэдгээл хуучирч муудсаны дараа ашиглалтыг нь Монголчуудад шилжүүлэх юм гэнэ. Тэд ѳнѳѳдрийн станц барих мѳнгийг хэдэн 10 дахин нугалж хѳрѳнгѳѳ босгож аваад л бидэнд ѳгѳх юм гэнэ. Энэ нь шудрага бус байна.

2015.04.18

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь олон талын ач холбогдолтой. Сэргээгдэх эрчим хүчний том тѳслүүдийг хѳдѳлгѳж чадахгүй байна. Юуны ѳмнѳ усны эрчим хүчийг ашиглах, Эгийн голын УЦС -г яаралтай барих асуудал маш чухал. Ингэснээр салбарын гаднаас хамаарах асуудал багасна. Салбарын давтамжийн тохируулгыг том чадлын УЦС -р хийж гаднаас авах импортоо хязгаарлах ёстой.

2015.04.18

http://vip76.mn/forum?id=17

2015.01.26

"Зарим газар тогны хүчдэл аймар муу байх юмаа. Энэ юунаас вэ" гэжээ. Энэ бол Эрчим хүчний салбарт, түүний байгууллагууд дотор зарим ажил нь оноож хариуцуулсан эзэнгүй байгаагаас юм.

2014.07.09
Сүхбаатар.Ц Clean energy компанийн гүйцэтгэх захирал

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах цаашлаад зүүн хойд Ази болон Азийн хэмжээний нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ярьж байна. Мэдээж сэргээгдэх эрчим хүч гэдэг нь төрийн бодлогоор дэмжигдэх ёстой. Нөгөө талаас манайд өвөл утаа их байгаагаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм. Үүнийг ажил хэрэг болгох анхны ажил бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мгВт-ын салхин цахилгаан станцыг ажиллуулж эхэлсэн юм. Манайх нийтдээ 150 орчим кВт цагийг үйлдвэрлэнэ. Энэ нь Улаанбаатар хотод байгаа 100 айлын жилийн хэрэглээ гэсэн үг. Хүндрэлтэй асуудал гэвэл горимын зохицуулалт, борлуулалт байна. Үүнийг эрчим хүчний зохицуулах газар шийдэх юм.

2013.11.13
Баярсайхан.Г УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга

Монгол улс эрчим хүчний салбарын хувьд гаднаас хараат байгаа. Бидний зорьж байгаа зүйл бол хараат байдлаасаа салах юм. Дотоодын хэрэгцээгээ хангаад бүр цаашлаад экспортлогч болох бүрэн боломж бий. Манай улс сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан станц барих шаардлага бий үүнд төрөөс анхаарч тоног төхөөрөмж нийлүүлэгч хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна

2013.11.13

Одоо тэр барих гээд байгаа 5-р станц нь хэзээ дуусах юм бол. Тэр хүртэл ачааллаа дийлэх юм болуу

2013.09.17

Сэргээгдэх эрчим хүч л эрчим хүчний салбарын хямарлаас гарах гарч байх даа

2013.09.16

https://www.facebook.com/photo.php?fbid=194572950715763&set=a.194572947382430.1073741828.191248184381573&type=1&relevant_count=1

2013.09.15

Manai erchmiinxeen Sergeegdex erchim xuch chuxal gedegtei xen ch margaxgui. Gexdee niit Erchim xuchnii 90 garui xuviig xangaj bui Stancuud, uunii dotroos Darxan, Erdenet, Dornod gex met jijig xotuudiin stancuudiig shinechlen xogjuulex bodlogo xeregtei baigaag buu martaarai.

2013.09.10

Зарим газар тогны хүчдэл аймар муу байх юмаа. Энэ юунаас вэ

2013.09.06