Ирэх 3, 4-р сардаа багтаж сум хөгжүүлэх сангийн мөнгийг хуваарилна
Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай ярилцлаа.
2013.02.20

Ирэх 3, 4-р сардаа багтаж сум хөгжүүлэх сангийн мөнгийг хуваарилна

-Урин цаг ирж буйтай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд багагүй ирж байгаа байх. Өмнөх оны сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг арванхоёрдугаар сард өгсөн. Цаг хугацааны хувьд оновчгүй байсан гэж ярьж байсан. Энэ жил сум, аймаг хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэриин санд хэчнээн төгрөг, хэзээ олгох вэ?

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө Хөдөлмөрийн яам, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газраар дамжин гарч байна. Өнгөрсөн оны сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг арванхоёрдугаар сард өгсөн болохоор юу ч хийж чадаагүй нь үнэн. Харин энэ жил тэр алдаагаа давтахгүй. Энэ хавартаа олгоно. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө буюу гурав, дөрөвдүгээр сардаа багтаан өгөхөөр төлөв-лөсөн. Одоогоор хуримтлал бий болоод явж байгаа. Эхний ээлжид 54 тэрбум төгрөгийг орон нутагт хуваарилах гэж байна. Үүний 24 тэрбум нь сум хөгжүүлэх мөнгө. Тэгэхээр хүн ам багатай нэг сум ойролцоогоор 100 сая төгрөгийн жижиг, дунд үйлдвэрийн зээл олгохоор сантай болно гэсэн үг. Сумын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн зээлийг гурван жилийн хугацаатай гурав хүртэлх хувийн хүүтэй өгнө. Хүүг тухайн аймаг, сумын Засаг даргын Тамгын газар шийднэ. Банкаар дамжуулахгүй. Хамгийн гол нь сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах үилдвэр, үйлчилгээ буюу жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг дэмжихэд зарцуулах учиртай. Үлдсэн 30 тэрбумыг 21 аймаг, есөн дүүрэгтээ нэг нэг тэрбумаар нь хуваарилна. Энэ мөн-гийг жижиг, дунд үйлдвэр хөг-жүүлэх сангийн гаргасан зээлийн эргэн төлөлтөөс хуримтлагдсан эх үүсвэрээс гаргана.

-Санхүүжүүлэх төслүүдээ тухайн аймаг, сум, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн газрууд шалгаруулах уу?

-Гурван комисс байгуулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Нийслэлд төв комисс, аймаг дүүргүүдэд дэд комиссууд ажиллана. Аймаг, сумдын дэд комисс нь 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг тухайн орон нутагтаа шийдэж, төслүүдээ шалгаруулна. Нийслэл 200 сая төгрөг хүртэлх бүс нутгийн шинж чанартай төслийг хүлээн авч сонгон шалгаруулж, зээл олгох эрхийг нь банкинд нээж өгнө.

-Энэ онд бүс нутгийн хэмжээнд хэрэгжих хэчнээн төслийгхүлээн авах вэ?

-2013 оны эхний хагасын төсөл сонгон шалгаруулах, хүлээн авах байдлыг сангийн эргэн төлөлтийн нөхцөлийг харж байж шийднэ. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 49.1 сая төгрөг эргэн төлөлтөөр хуримтлагдах ёстой. Түүний 30 саяыг орон нутагт шилжүүлнэ. Ер нь эргэн төлөлтийг харгалзан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсоор сонгон шалгаруулалт зарлаж, төслөө хүлээн авна.

-Ямар салбарын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг түлхүүдэмжих вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж байгаа. Манай улс хөдөө аж ахуйн орон. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийг хамгийн түрүүнд дэмжинэ. Дараа нь барилгын материалын үйлдвэр, оёдол нэхмэлийн чиглэл, импортоор авч байгаа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх чиглэлийг барьж байна. Мөн уул уурхайн болон бусад дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг дагасан жижиг, дунд үйлдвэрийг түрүүнд тавина.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулахдаа бичил бизнесийн асуудлыг орхих тохиолдол байдаг. Бичил бизнесийг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн хуульд бичил бизнесийн асуудлыг тусгаагүй байдаг. Одоогоор гаднын санхүүжилтээр бичил бизнес дэмжих хэдэн төсөл хэрэгжиж байгаа. Гэхдээ цаашдаа Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуупьд нэмэпт өөрчлөлт оруулж бичил бизнесийн асуудлыг багтаах талаар судалж, УИХ-ын хаврын чуулганаар оруулна. Үүнээс өмнө салбарын яам, мэргэжилтнүүдийн саналыг авах үйл ажиллагааг явуулж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийн маш сайн төслүүд байдаг. Харин хөрөнгө санхүүгээс болж хэрэгжиж чадахгүй байна гэж ярьдаг. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүй. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн барьцаа хөрөнгийг улсаас батлан даахаар сан байгуулан ажиллаж байгаа. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нэг том боломжболох байх?

-Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн гол бэрхшээл бол хөрөнгө, санхүү. Үйлдвэрлэгчдийн зээл арилжааны банкаар дамжиж байгаа. Банкнаас хөнгөлөлттэй зээл авах гэхээр банкууд маш олон шалгуурыг таввдаг. Банкзээлийнэрсдэлээ б\рэн хариу цаж байгаа учраас аргагүй. Энэ асуудлаар банкуудтай тодорхой шалгуурын тохиролцоонд хүрэх ёстой. Төрөөс энэ асуудлыг зохицуулахын тулд Зээлийн батлан даалтын хууль баталж, сан байгуулсан байгаа. Одоо харин энэ сангийн ажил маш зөв эхлэх л үлдсэн. Монгол Улсад зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлж байсан туршлага байхгүй байгаа. Тиймээс үйл ажиллагааг жигдрүүлэхэд цаг хугацаа багагүй шаардах боловч жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлнэ.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлснээр ард иргэд төдийгүй улс орны эдийн засаг илүү тэлэх боломжтой гэж ярьдаг. Гэхдээ энэ салбарын хөгжил нийгэмд төдийлөн харагдахгүй байгаа. Хэдхэн үйлдвэрийн хооронд үйл ажиллагаа л яваад байх шиг санагддаг. Ер нь энэ салбарыг илүү сайн хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд бичиг цаастай зууралдахаас илүү амьдралд орж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Монголын зах зээлд жижиг, дунд үйлдвэрийн эрэлт хангалттай байгаа боловч хөрөнгийн эх үүсвэр нь хязгаарлагдмал байна. Иргэн, аж ахуйн нэгжээс илрүүлсэн төслөөс 300 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлсэн. Нийт ирүүлсэн жижиг, дунд үйлдвэрийн төслийн 6.7 хувийг эзэлж байгаа юм. Энэ бол маш чамлалттай тоо. Тэгэхээр энэ эрэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Орон даяар судалгаа хийж байна. Аль сум, аймагт, ямар ямар чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлно. Ингэснээр эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Ер нь эх үүсвэр нэмэгдэхгүй бол хүртээмжбага байна. Үүнээс болжжижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газарт иргэдийн хүлээлт, гомдол чирэгдэл үүсч байна.

-Иргэд сайн төсөл бичээд ирэхэд дэмжихгүй байна гэж гомдол мэдүүлдэг нь үнэн байх. Тэгвэл барьцаа хөрөнгөөс гадна төсөл дэмжигдэхгүй байх ямар гол шалтгаан байдаг вэ?

-Тухайн иргэн, аж ахуйн нэгж, хоршооллууд нь тухайн нэг салбартаа мэргэшсэн, зах зээлээ дагнан судалсан буюу ашиг орлого, бүс нутгаа сонгож, ирээдүйн төлөвлөлтийг харж хийсэн төслүүд хэрэгжих, дэмжигдэх магадлал маш өндөр. Олонхи хүний төсөл энэшаардлагуудыг хангаагүйгээс болж бүдэрдэг. Өөрөөр хэлбэл, төслийг зээл авах хэрэгсэл гэж ойлгодог. Ингэж болохгүй. Төсөл бол үйлдвэр хөгжүүлэх эдийн засгийн үндэслэлтэй, бодитой байх ёстой.

-Одоогоор аль чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн төслүүд амжилттай хэрэгжиж, эрэлт ихтэй байгаа вэ?

-Маш олон төсөл байгаа лдаа. Саяхан Дархан хотод ажиллалаа. Дарханы бизне-сийн төвүүдэд ажиллаж байгаа бойжигч нартай уулзсан. Тэр дунд сүү сүүн бүтээгдэхүүний бойжигч н.Уртнасан гэдэг 70 гаруй настай эмэгтэй сүүнээс шинэ бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ оюуны өмчийн патентаар баталгаажуулсан байна. Энэ хувь хүний бүтээ-сэн үйлдвэрийг хоршоолол, албан байгууллага болгох ажлыг Дарханы жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв илүү дэмжих боломжтой. Манай улс хүн амаасаа хэд дахин олон малтай хэрнээ сүү сүүн бүтээгдэхүүнээ импортоор авч байна. Тэгэхээр монгол сүүний үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь мах, сүүгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах үйл ажиллагааг дэмжих нь чухал. Үйлдвэрийн хүчин чадал нь дотоодын хэрэгцээгээ хангаж. бүтээгдэхүүн нь олон улсын стандартыг хангасан буюу эрүүл монгол хүнийг шаардлагатай.Ингэснээр Импортын гаалийн татварыг нэмэгдүүлж, үндэсний стандартаа бий болгохоос гадна улсын өмнөд, хойд хилийн цэгүүдэд хүнсний лаборатори байгуулах боломж ч байгаа юм.