С.Баярцогт өргөдлөө өгсөн нь худлаа гэв
УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.09.11

С.Баярцогт өргөдлөө өгсөн нь худлаа гэв

Өмнөх Засгийн газрын үед Сангийн сайдаар ажилласан УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нууц данстай байсан нь илэрсэн. Гэхдээ энэ дансыг тэрээр нууцлаагүй.

Дансаа л хэлээгүй болохоос, дансан дахь мөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг байсан гэж байгаа. Гэсэн хэдий ч тэрээр үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдгээ хэлээд УИХ-ын дэд даргын суудлаасаа огцорсон билээ.

Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр ихэвчлэн гадаадад явж байгаа гэсэн сураг бий. Гэтэл өчигдөр түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзах гэж байгаа гэсэн мэдээлэл түгээд эхэллээ.

УИХ-ын даргад өргөдлөө өгсөн тухай дуулдав. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн даргаас асуухад “Тийм зүйл сонсоогүй” гэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд ч “Худлаа. Тийм зүйл байхгүй" гэсэн юм.