Гишүүдийг утасны төлбөрөө өөрсдөө төлөхийг уриалав
Иргэний нийгмийн хөдөл-гөөний зохицуулагч, МҮЭХ-ны ерөнхийлөгч байхаасаа л ард түмнийхээ дуу хоолой болж, цалин тэтгэвэр нэмж, Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстой гэж тэмцсээр ирсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар бас нэгэн шинэ санаачилга гаргажээ. Тэрээр "УИХ-ын гишүүд утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх ёстой. Гишүүд олон төрлийн хууль санаачилдаг.
Бид ярьсан утасныхаа төлбөрийг яагаад өөрсдөө төлж болдоггүй юм.
Тиймээс сэтгүүлчид та бүхэн УИХ-ын гишүүд утасныхаа төлбөрийг өөрсдөө төлдөг болох ажил санаачилбал ямар вэ. Тэгвэл би хамгийн эхэнд гарын үсгээ зурж, хүлээн зөвшөөрнө. Цаашлаад бүх гишүүд гарын үсгээ зурчихвал гарцаагүй хэрэгжинэ. УИХ-ын гишүүн 1.6 сая төгрөгийн цалин авдаг. Цалингаа ард иргэддээ нээлттэй тайлагнадаг болмоор байна. Бид ярьсан утасныхаа төлбөрийг яагаад өөрсдөө төлж болдоггүй юм" хэмээв .
Тэрээр утасныхаа төлбөрийг хэд гардгийг мэддэггүй гэнэ. Хэрэв шаардлагатай бол манай туслахаас эсвэл гэрийн сангийн сайдаас асууж болно хэмээн уриалгахан хэлж байлаа.