Махны үнэ буурчээ
Хүчит шонхор захын махны үнэ
2013.11.07

Махны үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрөгч сарын 30-ны байдлаар махны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ.

Тодруулбал, өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ.

Харин мөн үеийн өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.2 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй гарсан байна.