
Саналын хуудсаар бүтээн байгуулалтын 5 чиглэлээр иргэдийн саналыг авна.
2013.11.07
Өрх бүрт төсвийн санал авах хуудас тараах ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлэг зохион байгуулах тухай" А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 318,000 гаруй өрхөөс ирэх оны нийслэлийн төсөвт санал авах хуудсыг 152 хороогоор дамжуулан тарааж байна.
Саналын хуудсаар бүтээн байгуулалтын 5 чиглэлээр иргэдийн саналыг авна. Энэхүү саналын хуудсыг зааврын дагуу бөглөснөөр иргэн та нийслэлийн төсвийн төслийг боловсруулах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм