2013.11.07

Төсөв ерөнхийлөн захирагч бүр дэргэдээ дотоод хяналтын хороо байгуулах ёстой

Монголын дотоод аудиторуудын институтээс мэдээлэл хийлээ.

Төсөв ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд аудитын хороо байгуулах ажил хэрэгжихгүй байгааг сануулжээ. Аудитын хороо байгуулахыг Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар шийдвэрлэж 5-9 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульд тусгасан.

Өнгөрсөн жилүүдэд хийж байсан Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын шалгалт зэрэг нь гадаад аудитад ордог, байнга хийгдээд байдаггүй учраас төсөвт тавих хяналтын тогтолцоо бүрэн хэрэгжиж чадахгүй байсан.

Энэхүү ил тод биш байдлыг арилгахын тулд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан төсвөө захиран зарцуулах эрхийг төсөв ерөнхийлөн захирагч нарт олгосон. Ингэхдээ дотоод хяналтын буюу иргэний хяналтын бүтэц байгуулалтыг үүрэгдсэн ч одоогоор биелэлээ олсон газар алга. Тиймд одоогийн төсөв ерөнхийлөн захирагч нарын хяналтгүй хаалттай байгаа байдал нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна.

Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр: Төсөвт хяналт тавина гэдэг нь төлөвлөх, зарцуулах, хянахад нь иргэд оролцоно гэсэн үг. 1990 оноос хойш 20 гаруй жил зах зээлийг хөгжүүлсэн энэ үед иргэд нэг ч удаа төсөв хянахад оролцож байгаагүй.

Иргэдээр төсвөө хянуулна гэдэг бол тодорхой бүтцэд иргэдийг оруулж ирэхийг ойлгодог.

Сүүлийн үед сангийн яамны сайтад мэдээллээ тавихаа иргэдэд ил тод байна гэж хэлдэг ч үгүй. Иргэдээр төсвөө хянуулна гэдэг бол тодорхой бүтцэд иргэдийг оруулж ирэхийг ойлгодог. Энэ бүтэц нь өөрөө аудитын хорооны бүтэц.

Аудитын хороогоо бий болгохгүй төсвийн ерөнхийлөн захирагч байна гэдэг төсвөө төлөвлөхөөс эхлээд зарцуулах, хянуулах бүх хяналтад ард иргэдийг оруулахгүй байх сонирхолтой байна гэсэн үг гэлээ.

Үүсээд буй энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд “Дотоод аудитын хяналтын шинэчлэл” форумыг зохион байгуулахаар болжээ.