2013.11.15
Орлого багатай хүмүүс үнийн өсөлтөд хамгийн их өртдөг
25-дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр бараа бүтээгдэхүүний үнэ, үнийн өсөлтийн талаар ярилцлаа. Нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөтлөн явууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үнэ гэдэг бол бараа бүтээгдэхүүний мөнгөн хэлбэр. Барааны нийлүүлэлт, мөнгөний нийлүүлэлт хоёр хэр тэнцвэртэй байна вэ гэдэг л асуудал. Нийлүүлэлт, эрэлт хэрэгцээгээр үнэ тогтоогдож байдаг.
Сангийн яамны үндсэн үүрэг бол төгрөгийн худалдан авах чадвар буюу үнийг тогтвортой доод түвшинд барих. Энэ ажлаа хийж чадаагүйгээс хохирдог хүмүүс нь орлого багатай хүмүүс. Мөнгөний нийлүүлэлт ихтэй газар үнийг өндөр тогтоодог. Үндсэн хуульд төрөөс эдийн засгийг зохицуулна гэж байгаа.