Хоёр сайдыг хэн үлдээхийг хүсэв
МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан билээ.
2013.12.18

Хоёр сайдыг хэн үлдээхийг хүсэв

МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

 -Хоёр сайдыг огцруулах үндэслэлүүдийг сайн уншиж үзээгүй. Юу ч гэсэн үндэслэлүүдтэй нь сайн танилцаад үзье. Түүнийхээ дараа шийдвэрээ гаргана. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Сайд нарыг огцруулахаар тавьсан асуудал нь үндэслэлгүй харагдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

 -Манай бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцсон. Энэ удаагийн хурлаар засгийн үйл ажиллагааг нэлээд шүүмжиллээ. Тухайлбал, олонхийг бүрдүүлж байгаа эвслээс тавьж байгаа асуудлуудыг Засгийн газар шийдэхгүй байна. Өршөөлийн тухай хуулийг өргөн бариад удаж байгаа ч өдий хүртэл шийдэхгүй байна гэх мэт асуудлууд бий.

Хамтраад олонхийг бүрдүүлсэн хэрнээ ялгавартай байр суурьнаас хандаж байгааг Ерөнхий сайдад хэллээ. Ер нь Засгийн газрын гишүүд хариуцлагагүй байна, олон түмний дунд нэр хүндгүй байна гэдгийг ч хэлсэн.   Барааны үнэ өсч, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байна гэдгийг Засгийн газрын тэргүүн болон хариуцсан сайд нарт нь өглөө.