Баянзүрх, Налайх дүүргийн ахмадуудтай уулзжээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх, Налайх дүүргийн ахмадуудыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр ахмадуудад хийсэн ажил, цаашид хийх ажлынх нь талаар танилцуулж, гарын бэлгээ гардуулжээ.
Жил бүрийн сар шинийн баярын өмнө болдог энэхүү ахмадын уулзалтад энэ жил 30 гаруй ахмад буурлууд хүрэлцэн ирсэн байна.
5Уулзалтын үеэр ахмадууд дүүргээсээ сонгогдсон төрийн түшээгээс тэтгэвэр тэтгэмжийн талаар болон Засгийн газар, нийслэлийн зугээс ахмадад олгохоор яригдаж байгаа түрээсийн орон сууц, шинээр батлагдаж буй хуулиудын талаар асууж сонирхжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тухай мэдээлэл өгчээ. Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт дараагийн 10 жилд баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлагдсан талаар мэдээлэл хийсний зэрэгцээ БЗД, Налайх дүүрэгт амьдарч байгаа ахмад настануудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлээд, цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа талаар танилцуулсан байна.