Ө.Гантогоо: Ургамлын тосны үйлдвэрийг дагаад зөгийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр хөгжих боломжтой
Дархан хотын Технологийн сургуулийн тэргүүлэх профессор Ө.Гантогоотой ургамлын тосны түүхий эд болон үйлдвэр байгуулж байсан түүхэн туршлагаас хуваалцлаа.
Тэрээр 1986 онд монгол оронд ургамлын тос тариалж, боловсруулах үйлдвэрийг байгуулахад гар бие оролцсон нэгэн юм. 1992 онд өөрийн багийн хамт Монгол оронд ургамлын тос боловсруулах анхны технологийг гаргасан.
-Манай улс хэдэн оноос ургамлын тосыг дотооддоо тариалж, үйлдвэрлэхээр зорьж байсан бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
Анх 1976 оноос ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж, тариалдаг больё гэсэн зорилгоор Засгийн газраас бодлого гаргасан.
Зєгийн аж ахуйн vйлдвэрлэлийн зардал нь нийт орлогынх нь 30-35 хувиас хэтэрдэггүй ажээ.
Хамгийн анх ургамлын тосны үр болох рапсыг 1986 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тариалж эхэлсэн. Тэр үед хүмүүс рапс гэж мэддэггүй байсан. Рапс гэдэг нь төвдөөр “юнгэр” гэсэн утгатай бөгөөд заримдаа “сармаг” гэж орчуулагддаг. Шар будаатай төстэй боловч жижиг шар үртэй.
Хэдийгээр үр цуглуулаад тодорхой хэмжээнд тариалж байсан ч боловсруулах арга технологи, судлагаа шинжилгээ нь байхгүй учраас тухайн үеийн Хүнсний эрдэм шинжилгээний институтид ургамлын тосыг боловсруулах хөтөлбөр гаргаад миний бие анхны ажилтнаар нь ажилласан түүхтэй.
-Тэгээд ямар шийдэлд хүрсэн бэ. Ямар амжилтад хүрсэн бэ?
Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд үрийг хэрхэн боловсруулах талаар судлаад 1990 оны эхээр Япон улс болон Энэтхэгийн үйлдвэрүүдтэй танилцсан. Японы боловсруулах үйлдвэрийн төхөөрөмж тухайн үедээ 3 сая долларын өртөгтэй бол Энэтхэгийнх 600 мянган доллар учраас бид хямдыг нь сонгосон.
Ингээд манай инженерүүд анхны үйлдвэрийг Сэлэнгэ аймгийн төв дээр
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны статистик мэдээллээр ургамлын тосны 92 хувийг импортоор, үлдсэн найман хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа.
байгуулж, олон жил хураасан үрээ шахан тос гаргаж байлаа. Тэр тосыг хүнсэнд хэрэглэж болохгүй учир Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон үлийн цагаан оготно устгах, тэжээл болгох зэрэгт ашигласан.
Засгийн газраас “Ургамлын тос” болон “Элсэн чихэр”-ийн хөтөлбөр гаргаж, чихрийн манжин, рапсыг тариалах бодлого явуулж байлаа. Гэтэл удалгүй ардчилал гарч, дотооддоо үйлдвэрлэх нь илүү зардал гээд гаднаас авах болсон. Хөтөлбөр ч зогсч, үйлдвэр ч хаагдсан.
-Ингээд л зогсчихсон гэсэн үг үү. Дахин сэргээх бодлого гаргаагүй гэж үү?
Бараг хорин жил зогсоод 2010 оны эхээр Дархан хотод Алтан тос компани ургамлын шахсан тосыг цэвэрлэх үйлдвэр байгуулсан гэж сонссон. Тэд одоо үрийг нь боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Би үүнийг маш их дэмжиж байгаа.
Бидэнд үр тариалах газар, баялаг нь байгаа учраас дотооддоо үйлдвэрлэе гэх нь маш зөв.
Ургамлын тос, рапсын тосыг олон жил судалсан хүний хувьд хэлэхэд агротехникийн зөв аргаар тариалж, сэлгээтэй зөв хослуулвал хөрсөнд хор учруулахгүй. Зарим нэг хүмүүс ашиг хөөгөөд нэг тарьсан талбайдаа дахин тариалдаг нь буруу. Үүнийг хөдөө аж ахуйнхан анхааралдаа авах ёстой.
Рапс бол бага үрээр өндөр ургац өгдөг ашигтай ургамал.
Алтаа ухаж суухын оронд нөхөгддөг олон баялгаа ашиглавал 2,7 сая хүнийг хангалттай тэжээх нөөц бий
-Одоогоос 20, 30 жилийн өмнө хөтөлбөр боловсруулж, үйлдвэр ажиллуулж байхдаа ямар төлөвлөгөөтэй ажиллаж байсан бэ. Ирээдүйн үр ашгийн тооцоо юу байв?
Рапсын тариалалтыг дагаад зөгийн аж ахуйг хөгжүүлэх өргөн боломжтой. Рапсын цэцэгнээс цуглуулж авсан зөгийн бал маш сайхан. Үүнийг зарим хүмүүс мэддэг болохоор Шаамар, Шарын голын ойролцоо зөгийн бал авдаг. Өнөөдөр монголчуудад гадны хиймэл зөгийн балнаас илүү байгалийн цэвэр бал хэрэгтэй биш гэж үү.
Түүнээс гадна боловсруулах үйлдвэрийг түшиглээд малын тэжээл хийх өргөн боломжтой. Энэ бүгдийг тухайн үед тооцоолж байсан.
-Манай монголын газрын хөрсөнд ургасан ургамлаар хийсэн тос ямар чанартай байдаг вэ?
Маш сайн. Анх Зүүнбүрэн суманд 20 гаруй мянган га газар тариалсан рапсаас тос гаргахад чанар нь маш сайн байсан. Би өөрөө хүртэл хүнсэндээ хэрэглэж байлаа. Их гоё, өвөрмөц амт оруулдаг. Манай
Рапсын үр нь 165 см хүртэл саглагар цэцэглэг байдлаар ургадаг.
хөрсөнд ургасан төмс, ногоо харьцуулшгүй шим тэжээлтэй байдаг шүү дээ. Рапс мөн адил.
-Өнөөдрийн байдлаар ургамлын тосны 70-80 хувийг импортоор авч байна. Ийм нөхцөлд бид ямар чанартай тос хэрэглэж байгаа бол?
Биднийг залуу байхад импортын бүтээгдэхүүнд маш өндөр шаардлага тавьж байсан. Тухайн үед засгийн газар хооронд, улс хооронд гэрээ байгуулж байсан учир аргагүй биз. Одоо бол хэн дуртай, хүнсний салбар мэдэхгүй мэргэжлийн бус компани зах зээл дээр гүйлгээтэй гээд ашгийг нь бодож оруулж ирдэг.
Чипс гэхэд их хортой. Нэгэнт оруулчихсан бүтээгдэхүүнийг ард иргэд авахаас өөр аргагүй.
Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж, үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй. Хаа байсан Испани, Аргентинаас өчнөөн олон хоног тээвэрлэсэн, ямар нөхцөлд хадгалсан нь үл мэдэгдэх ургамлын тос хэрэглэснээс дотоодод үйлдвэрлэгдсэн шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэх нь үнэхээр ялгаатай.
Манай монголд алт ухаж суухын оронд нөхөгддөг олон баялгаа ашиглавал хоёр сая хүнийг хангалттай тэжээх нөөц, шим тэжээл бий шүү гэдгийг хэлмээр байна.
-Хүнсний салбарын хувьд импортыг орлох хэмжээнд хичнээн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа вэ?
Ер нь далайн бүтээгдэхүүнээс бусдыг нь монголд үйлдвэрлэх боломжтой гэж боддог. Гэхдээ нэг талаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй тал хүмүүст байдаг. Хаваржин зунжин тарьж ургуулсан ногоог нь маш хямдаар үнэлж, үнэгүйдүүлдэгт харамсдаг.
Нэг кг төмсийг газар дээр нь 100 төгрөгөөр авч байх жишээтэй. Гэтэл тэр хүмүүс ямар их хүч хөдөлмөр зарж, жижиг үрийг том болгож байгааг нэг удаа бодоод үзээсэй.
Ард түмэн баян байвал улс баян. Монгол хүмүүс өөрсдөө монголынхоо үйлдвэрийг үнэгүйдүүлэхээ болих хэрэгтэй.