С.Ганбаатарын санаачлагаар Дархан-уул аймаг явуулын эмнэлэгтэй болов
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ хүлээлгэн өглөө.
2014.09.25

С.Ганбаатарын санаачлагаар Дархан-уул аймаг явуулын эмнэлэгтэй болов

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт салбарын сайдын  дэмжлэгтэйгээр рентген аппарат, шүд, эхо оношлогооны зэрэг таван төрлийн явуулын машиныг шилжүүлэн өгөх арга хэмжээ өнөөдөр болов.

Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ хүлээлгэн өглөө.

“Эрүүл мэндийн сайд Н.Удвалын дэмжлэгтэйгээр улсын төсвөөс санхүүжүүлсэн эдгээр явуулын машин нь бүхэл бүтэн эмнэлэг бүхий орчныг бүрдүүлжээ.

Герман улсаас ирсэн энэхүү таван машин нэг тэрбум найман зуун мянган төгрөгний өртөгтэй бөгөөд гишүүний санаачилгаар орон нутагт анх удаа ийм төрлийн явуулын эмнэлэгтэй болж байгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх С.Зоригтбаатар нээлтийн үеэр онцлов.