Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.16

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн  Эрүүл мэнд, спортын яамны А зааланд боллоо

Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Dr Soe Nyunt-U, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн салбарын 150 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм.

 Зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014-2015 онд” сэдэвтэй илтгэл тавьсан юм. Сайдын илтгэл гурван үндсэн хэсгээс бүрдсэн. Тодруулбал Хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдлыг 2014 оны эрүүл мэндийн статистикийн зарим үзүүлэлт дээр үндэслэн тоймлож, Эрүүл мэнд, спортын салбараас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар дүгнээд, эцэст нь эрүүл мэнд, спортын салбарын 2015 онд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлон, нийт зөвлөгөөнд оролцогчидтой санаа бодлоо харилцан солилцсон юм.

Ийнхүү Эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн асуудлуудаа энэ удаагийн зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд хэлэлцэхээр чуулж байна.

Мөн 2015 онд анхаарч ажиллах гол асуудлуудаа тодорхойлж, салбарынхаа мэргэжилтнүүдийн, албан хаагчдын санал бодлыг сонсч, 2014 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа үнэлж, дүгнэх юм.