Гар урлалын бизнес эрхлэгчдийг уулзалтанд урьж байна
Нийслэлийн гар урлал бэлэг дурсгалын үйлдвэрлэл
2015.03.30

Гар урлалын бизнес эрхлэгчдийг уулзалтанд урьж байна

Нийслэлийн гар урлал бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл өгөх. харилцан ярилцах замаар тулгамдаж буй асуудлыг судалгаагаар нэгтгэн авах, төрөөс үзүүлж буй дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамруулах хамтран ажиллах зорилго бүхий уулзалтанд эрхэм үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна.

Тус уулзалтанд Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг байх, гар урлал бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид оролцох боломжтой бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 27 өдрийн 10:30 /цагт/ Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр. 2 давхарын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Тус уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 318547 88099941 дугаарын утсаар бүртгүүлэх /лавлах/ боломжтой.