Энэ хууль буруудвал гэмгүй хүнийг амьтан болгоно
УИХ-ын чуулган
2015.05.29

Энэ хууль буруудвал гэмгүй хүнийг амьтан болгоно

УИХ-ын чуулганы өчигдөр өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдаад байсан ч  Засгийн газар эргүүлэн татаад  байсан хуулийн төслийг ийнхүү хэлэлцэж эхэлж байгаа юм.

Гишүүдийн зүгээс УИХ-ын чуулганы хугацаанд хийх хамгийн чухал, хариуцлагатай хуулийн төсөл гэж тодотгож байлаа.

Хууль санаачлагчдын зүгээс  хуулийн  төслийг  хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож боловсруулсан гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд

Хүний эрх талаас нь авч үзвэл гэрч, хохирогчийг хамгаалах  хуулийн төсөлтэй яаж уялдаж байгаа вэ. Хохирогчийн нууцлалыг хангах ямар зохицуулалт тусгагдсан бэ. Эмэгтэй байцаагч, орчны талаар зохицуулалт бий юу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Эрүүгийн хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас энэ удаа дэмжихээс аргагүй байна

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ


Хэрэг бүртгэлийн ажиллагаа нууц далд аргаар явагдахыг хэлж байгаа. Гэтэл хүн ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэхгүй, энэ хугацаанд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч чадахгүй. Ялангуяа улстөрийн ээдрээтэй үед чимээгүй нотлох баримт цуглуулаад хэрэгт оруулахыг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва