“Үйлдвэрлэгчийн цаг” радио нэвтрүүлэг сар бүрийн сүүлийн долоо хоногт сонсогч та бүхэнтэй шууд холбогдоно
“Үйлдвэрлэгчийн цаг” радио нэвтрүүлэг
2015.07.09

“Үйлдвэрлэгчийн цаг” радио нэвтрүүлэг сар бүрийн сүүлийн долоо хоногт сонсогч та бүхэнтэй шууд холбогдоно

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь эрхэм үйлдвэрлэл эрхлэгч та бүхэндээ илүү ойрхон боллоо.

Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран “Үйлдвэрлэгчийн цаг" радио нэвтрүүлэгт хамтран ажиллаж та бүхэндээ дуу хоолойгоо хүргэхээр зэхэж байна. Үйлдвэрлэгчийн цаг нэвтрүүлгийн анхны дугаар 2015 оны 07 дугаар сарын 08 өдрийн 14 цаг 15 минутаас 14 цаг 55 минутанд Монголын үндэсний олон нийтийн радиогоор шууд хүрлээ. Радио нэвтрүүлгийн зочиноор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Жамъянсүрэн, Т.Мөнхзул нар зочноор оролцон үйлдвэрлэл эрхлэгч сонсогчдын санал бодолтой танилцан холбогдох мэдээллийг өглөө.

Мөн тус нэвтрүүлгээр Нийслэлийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй арга хэмжээ болон холбогдох албаны хүмүүс цаг алдалгүй мэдээ мэдээллийг хүргэлээ. Цаашид тус нэвтрүүлэг сар бүрийн сүүлийн долоо хоногийн 3 дахь эрхэм сонсогч та бүхэнтэйгээ уулзах болно. Сонсогч та бүхэн 106 долгион дээр тааруулан бидэнтэй хамт байгаарай. Дараагийн нэвтрүүлэгт асууж тодруулах зүйл байвал та бүхэн бидэнтэй холбогдон “Үйлдвэрлэгчийн цаг" радио нэвтрүүлгээр биднээс хариултаа авах боломжтой.

Та асуу бид хариулья