"Shima Seiki” компанийг үндэслэгч Шима Масахиротой уулзлаа
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл
2015.07.16

"Shima Seiki” компанийг үндэслэгч Шима Масахиротой уулзлаа

Монгол улс, Япон улсын Вакаяма мужийн харилцааг өргөжүүлэх зорилгоор тус мужийн төрийн болон хувийн хэвшпийн төлөөлөгчид 7 сарын 8-13-ны хооронд Монголд албан ёсны айлчлал хийлээ.

Тус айлчлалын хүрээнд дэлхийн өвд бүртгэлтэй“Күмано болон Кооя” уулаараа гайхагддаг тус мужийн сэтгэл татам байдал  япон үндэстний хоолны эх нутаг гэгддэг Вакаямагийн “хүнс" болон олон улсын хэмжээнд зах зээлийн сиймхий дээр тэргүүлэгч компаниудыг олноор төрүүлсэн “Өндөр технологийнкластер Вакаяма муж” - ийн талаар танилцуулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл болон бусад албаны төлөөлөгч мөн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Арга хэмжээг хааж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл үг хэллээ.