Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Хууль зүйн байнгын хорооны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцсэн юм.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ оны тавдугаар сарын 29-нд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь, Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар зүйлд тус тус хориг тавьжээ.
Уг хуулиудад нийтийн тээврээр үйлчлүүлж буй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөх олговор олгох, цагдаагийн байгууллагын албан хаагчдыг төлбөртэй зорчих тухай заасан нь нийгмийн халамжийн тухай хуулиудыг дордуулсан шинжтэй болжээ гэж Ерөнхийлөгч үзсэн байна.
Э.Бат-Үүл гишүүн "Нөхөх олговор олгоно гэдэг чинь нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг хасаж буй хэрэг биш. Ялгаагүй зүйл юм биш үү" гэж асуухад Д.Зүмбэрэллхам "Нийтийн тээврээр зорчих төлбөр хязгаартай болсноор зорчих тоог хязгаарлаж байгаа хэрэг. Мөн нөхөх олговор олгоход 23 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ бүгд улсын төсөвт буцаж орж ирэхгүй. Нийт ахмадын тал хувь нь л үнэгүй зорчих үнэмлэхээ авсан байдаг юм билээ" гэв.
Ч.Сайханбилэг гишүүн "191 мянга гаруй ахмадын тавны нэг нь, 72 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөрөвний нэг нь автобусаар зорчдог. Ахмадуудад 100 хувь нөхөх олговор олгоё гэж байгаа юм. Хоригийг хүлээж авах нь Автотээврийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болохгүй юу" гэхэд
Ингээд байнгын хорооны гишүүдээс ерөнхийлөгчийн хоригыг хүлээж авах эсэх асуудлаар санал хураахад олонх нь дэмжиж ерөнхийлөгчийн хоргыг хүлээн авахаар боллоо.
Ингэснээр “автобусны үнэгүй зорчигчид” одооны эрхээ эдэлсэн хэвээр байхнээ.