Монгол улсын эдийн засгийн бодлогын чуулга уулзалтанд урьж байна
2009.10.23

Монгол улсын эдийн засгийн бодлогын чуулга уулзалтанд урьж байна

Эрхэм хүндэт Таныг Дэлхийн банкнаас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Монгол улсын эдийн засгийн бодлогын чуулга уулзалтанд урьж байна.

Тус хурлын гол зорилго нь гадаад болон дотоодын бодлого тодорхойлогчдыг цуглуулан Монгол улсын хөгжилд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудын талаар ярилцана. Энэ жилийн үндсэн сэдэв нь эдийн засгийн хямралын нөлөөнд автаж буй банкны систем болоод төрийн санхүүгийн асуудал байх юм.

Илтгэгчээр:
  • Дэлхийн банкны Бүсийн Ерөнхий эдийн засагч,
  • Монгол банкны Ерөнхийлөгч,
  • Чили улсын Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан зөвлөх,
  • Олон улсын валютын сан,
  • Нидерландын Сангийн яамны төлөөлөгч зэрэг олон орны арвин туршлага, мэдлэг бүхий эдийн засагчид, бодлого тодорхойлогчид орохоос гадна тэдэнтэй хамт Монгол Улсын Их хурал, Засгийн газрын эрхэм гишүүд, гадаад түншүүд, иргэний нийгмийн төлөөллүүд санал солилцож сонирхолтой мэтгэлцээн явуулах юм.

Уг хурал энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд 9.00 цагаас эхэлнэ. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Манай www.worldbank.org.mn цахим хуудсанд бүртгэл явагдаж байгаа бөгөөд энэ сарын 26-аас өмнө бүртгүүлэхийг хүсье.

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

-08:30-09:00 цагийн хооронд бүртгэл явагдана.

-09:15 цагт Нээлтийн үг хэлнэ.

Чуулга уулзалтын Нэгдүгээр хэсэг - Үр өгөөжтэй, зохистой санхүүгийн систем бүрдүүлэх гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдана. Үүний дагуу:

-09:30 цагт "Санхүүгийн хямралыг даван туулах: Монгол улсын сургамж?" – сэдвээр Дэлхийн банкны Бүсийн тэргүүлэх эдийн засагч Викрам Нерү илтгэл тавина.
Хэлэлцүүлэгчээр:
-УИХ-ын гишүүн Г. Занданшатар, ХААН банкны гүйцэтгэх захирал Питер Мороу нар байна. Үүний дараа асуулт, хариулт үргэлжилнэ.

-10:30 цагт цайны завсарлагатай.

-11:00 цагт "Монгол улсын санхүүгийн салбар дахь шинэчлэлийн ач холбогдол" сэдвээр Монгол Банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж илтгэл тавина.
Хэлэлцүүлэгчээр:
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Голомт банкны гүйцэтгэх захирал Жон Финиган, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадвар төслийн удирдагч АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгч Фернандо Бертоли, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Ж.Үнэнбат нар байна. Үүний дараа асуулт хариулт үргэлжилнэ.

-13:00 цагт үдийн завсарлагатай.

Чуулга уулзалтын Хоёрдугаар хэсэг – “Төсвийн хариуцлага” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдана. Үүний дагуу:

-14:30 цагт "Төсвийн тогтворжуулалт: Чили улсын туршлага" сэдвээр Чили улсын Сангийн сайдын зөвлөх, Олон улсын санхүү хариуцсан зохицуулагч Эрик Паррадо илтгэл тавина.
Хэлэлцүүлэгчээр:
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар байна. Үүний дараа асуулт, хариулт үргэлжилнэ.

-15:30 цагт цайны завсарлагатай.

-16:00 цагт "Голланд өвчнөөс сэргийлэх нь” сэдвээр Нидерландын Сангийн яамны төлөөлөгч Ремко ван дер Молен илтгэл тавина.
Хэлэлцүүлэгчээр:
УИХ-ын гишүүн С.Оюун ажиллана.

-16:30 "Төсвийн бодлогын зарчим ба арга хэрэгслүүд" сэдвээр Монголын ажлын хэсгийн ахлагч, Олон улсын вальютын сангийн төлөөлөгч Стив Барнетт илтгэл тавина.
Хэлэлцүүлэгчээр:
Эдийн засагч Д.Жаргалсайхан ажиллана. Үүний дараа асуулт хариултаар үргэлжилнэ.

-17:30 цагт чуулга уулзалт хаана.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
Утас: (+97611) 31 2647 д/д 233; 220
Факс: (+97611) 312645
Имэйл хаяг: bbadamsuren@worldbank.org , oganerdene@worldbank.org

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.