Ж.Ганбаатар 2019.05.17 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Бизнесийнхэн төрийн хүнд суртлыг давахын төлөө хамаг цагаа бардаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"Сонсоод байхад төр гэж нэг талд, бизнес гэж нэг талд нь байгаа мэт ярьж байна. Аж ахуй эрхлэгчид олон болж байж энэ улс орны авч явна гэдэгтэй төр эвлэрэх ёстой. төрийн оролцоо бизнесийн салбарт бага байна гэдгээ хэрэгжүүлэх ёстой. Бизнесийнхэн улс төрд орж ирээд асуудлыг унагачихлаа гэж их ярьдаг. Бизнесийнхэнд сайн муу олон хүн бий. УИХ-ын гишүүдэд ч сайн муу хүн бий. 

Бизнесийнхэн сайн байх болно гэдгээ батлан ажиллах болно. Бизнесийнхэн төрийн хүнд суртлыг давахын төлөө хамаг цагаа бардаг. Энэ нь зөвшөөрлийнхөө араас хөөцөлдөж яваад хамаг цаг, хийх ажлаа бардаг. зарим тусгай зөвшөөрөл дээр төр үнэхээр анхаарах ёстой. Уул уурхай, банк гэх мэт.

Одоо Монголын төр бизнес дэх оролцоогоо багасгах ёстой. Итгэх ёстой. хамаг мундаг нь төрд байгаа юм биш ш дээ. Энэ үзэл санаа бүх хуульд нэвт шингэсэн байдаг.

Энэ хуулийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэж хуулийн төслийн санаачлагч хэлж байна. Тэгвэл хариуцлагыг хэрхэн тооцох вэ? Үүнийг тодорхой болгоно уу? Төрийн алба хууль зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мөн нэмж зөвшөөрөл олгохдоо Ерөнхийсайдын зөвлөлөөс асууж байж нэмж олгоно гэсэн агуулга хуульд байна. Энэ хэр боломжтой вэ?"