Б.Мөнхсоёл: Эдийн засаг, төсөв, санхүү, менежментээ бодоод ажиллаач гэж хүсэж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ний хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Төсвийн тодотголтой холбоотойгоор чухал хууль, эрх зүйн нэмэлт өөрчлөлтүүд оруулахаар орж ирж байгаа. Иргэд мэдээлэл авах эрхтэй гэж бодож байна. Гол хэлж байгаа санаа бол төсөв яагаад тодотгож байгаа юм. Асуудал байна, мөнгө хэрэгтэй байна. Ажил явах хэрэгтэй байна. Ажил явуулахдаа, улсын ажлыг нугалахдаа хэрхэн яаж, хэзээ, тодорхой хязгаартай төсөв байгааг бид нар бүгд мэддэг. Тэрийгээ ямар хөрөнгө оруулалтыг нь яаж, урсгал зардлаа яах гэж төсөвлөөд баталсан. 8 удаагийн хэлэлцүүлгээр. Тэгтэл бодит байдал дээр нүүрсний үнэ уналаа. Тооцсон хэмжээгээр экспортолж чадсангүй. Тодотгож байна, аргаа барж байна. Аргаа бараад явуулах ёстой үндсэн ажлуудаа явуулахдаа заримыг нь хуумгай хандаад буруу төсвийг хасаад, буруу төсөв нэмэх. Хоорондоо улс төр хийгээд ярилцалгүйгээр санал унагах, босгох ийм асуудал зөндөө л байна. Үүнийг л ярьж байна.
Хоёрдугаарт нь
алт 3 энэ төсвийн тодотголдоо орж ирсэн. Орлого нэмэгдүүлэхдээ өр авлагаа аваач ээ гэж санал хэлсэн. Хувьчлалаа олон жил явуулаагүй юмнуудаа хийгээч ээ. Тэр төсвийн ТӨК-уд чинь ямар олон жил алдагдалтай ажилладаг юм. Хэдхэн хүн ямар өндөр цалинтай ажилладаг юм энэ дээрээ анхаараач гэсэн. Өөр аргууд руу орооч ээ. Алтаа ух. Ухахдаа ухаалгаар ух аа. Хариуцлагатай уул уурхайгаа сахь аа бүгд эзэнтэй байх ёстой хэдхэн хүн шийдэхгүй ээ энэ болгоныг л хөндөж байна шүү дээ. Сайн засаглал Монголд байхгүй. Тийм учраас Засаглалын асуудал дандаа хөндөгддөг. Дахиад төсвийн тодотголтой холбогдуулаад төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гол хэрэгжүүлдэг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль яригдаж байна. 20 дахь удаагаа өөрчлөгдөж байна. Яг энэ заалттай холбоотойгоор бид нар санал зөрсөн. Тэгээд энийг оруулаагүй. Тэгтэл одоо орж ирж байгаа. 3 сарын хугацаанд асуудал үүсэх гээд байгаа. Төсвийн тухай хуулиа өөрчилье, тодотгоё тэгэнгүүт хүрээний мэдэгдэлтэйгээ зөрөх гээд байгаа. Тийм учраас Төсвийн тогтвортой байдлын хууль хөндөгдөх гэж байна. Аргагүй нөхцөл байдал үүслээ. Ирээдүйдээ төсвийн орлого доод хязгаартаа хүрэхгүй бол энэ хязгаараа авчихвал нөгөө төсвийн дүрмүүд чинь утгагүй болох гээд байна шүү дээ. Тэгвэл энэ хууль хэрэггүй, зөвлөл хэрэггүй болох гээд байна. Тэгэхээр яадаж энэ жилдээ онцгой нөхцөл. Дандаа өөрчилж болохгүй. Орлого өөдрөг төсөвлөснөөс болоод дандаа тодотгочихдог гэдэг энэ байдал чинь мөнхийн баталгаатай боллоо. Бүх юмандаа уялдаа холбоотой ажиллачих гээд байгаа болохоос улс төр хийх сонирхол алга. Улс эх орондоо санаа зовниж байна. Төсвийн сахилга батыг олон жил ярьсан хүний хувьд санаа зовоод хэлээд байгаа юм битгий хуумгай хандаач ээ. Яг чин сэтгэлээсээ эдийн засгаа, төсөв, санхүү, менежментээ бодоод ажиллаач гэж хүсэж байна. Тэрнээс хэн нэгэн улс төрчийг бариад л балбаад байвал амархан. Энэ шинээр сонгогдсон сайд нарыг ойлгож байна. Өмнөх асуудлууд дээр гарч ирж байгаа биз дээ. Зөвхөн өмнөх 4 жил биш өмнөх 20, 30 жилийн асуудал хуримтлагдсан. Монголд бүгд мэдэж байгаа. 126 болсон юм бол олигтой ажиллая!