''Гэр бүл, хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиглэл" илтгэл
Чуулганы эрхэм төлөөлөгчид өө.
Хүндэт зочид оо.
Манай орны 768 мянга гаруй өрх, гэр бүлийг төлөөлж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ахмад, дунд, залуу үеийн шилдэг гэр бүлийн хосууддаа, мөн гэр бүлийнхээ хамт урилгаар оролцож буй зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдөр бид гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог хангах, гэр бүлийн харилцаанд оролцогч талууд, нийгмийн бүхий л төлөөллийн гэр бүлүүд хосоороо биечлэн оролцож, санал бодлоо бодлогын баримт бичигт тусгах боломжийг бүрдүүлсэн үндэсний хэмжээний Гэр бүл, хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиглэл чуулганыг зохион байгуулж байна.
Гэр бүл бол төр улсын үндэс, төр улс дахь “гэр улс” болдог нийгмийн анхдагч орчин билээ. Одоогоос 800,000 жилийн тэртээгээс Монгол нутагт эртний хүмүүс тасралтгүй оршин амьдарч түүх, соёлын үнэт өвөө үлдээсэн, неолитийн үед буюу 5000 жилийн тэртээгээс өрх гэр бүл үүсч бий болсон , 2222 жилийн өмнө Хүннү хэмээх анхны төр улс байгуулагдсан түүхэн баримт бий. Анхны төр улс үүссэн үеэс өрх гэр бүл, хүн ам зүйн асуудал Монгол төрийн бодлогын төвд байсаар ирсэн уламжлалтай.
Харин тогтолцооны хувьд 1990 оноос өмнө гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудлыг төр олон нийтийн статустай Монголын эмэгтэйчүүдийн хороо хариуцаж байсан бол Ардчилал зах зээлийн харилцаанд шилжсэн анхны жилүүдэд Монгол Улсын төр засгаас эмэгтэйчүүдийн асуудлаарх үндэсний тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх талаар санаачлага гарган анх ¬1992 онд Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд эмэгтэйчүүдийн тасаг байгуулагдан гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлаарх төрийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байсан байна. Улмаар 1996 оноос энэхүү тогтолцоо үгүй болж Монголын төр 2013 онд шинэчлэлийн засгийн газрын Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яаманд Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтэс байгуулан ажиллаж байна.
Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар орон нутаг дахь хэлтсийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгон чиг үүргийг нь өргөтгөн зохион байгуулсан.
Их Монгол улсын үед Чингис хаан “өрхөө засаж байж төрөө засна” хэмээн сургасан нь гүн ухааны гүнзгий утга учиртай
Их Монгол улсын үед Чингис хаан “Өрхөө засаж байж төрөө засна” хэмээн сургасан нь гүн ухааны гүнзгий утга учиртай билээ. Тиймээс Их Засаг хуульдаа “Хүүхэд нь эцэг эхээ, залуус нь ахмадаа, эхнэр нь нөхрөө үл сонсвол хуулийн хариуцлага хүлээнэ. Садар самуун явдал нь гэр бүл сарних, улмаар хэрүүл тэмцэл хагарал гарахын шалтгаан болдог тул шийтгэнэ” хэмээжээ. Энэ нь Нүүдлийн соёл иргэншилтэй малчин монголчуудын хувьд өрх айл нь төрийн болон нийгмийнх мөн агаад айл өрх бат бол төр улс бат бэх байх ёстой болохыг зааж, өрхийн тэргүүнийг төрийн төлөөлөл болгон эрх дархыг нь хуулиар хамгаалсан явдал байлаа.
Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 4-д “Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг одоогийнхоос илүү боловсронгуй болгож, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч шийдвэрлэдэг болох”-оор, Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 2.1-д Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгахаар тус тус заасан билээ.
Гэр бүл нь сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг нийгмийн олон төрлийн харилцааг өөртөө багтаасан өвөрмөц орчин байдаг. Олон улсын гэрээ, конвенцуудад гэр бүлийг нийгмийн анхдагч нэгж хэмээн заасан байдаг нь гэр бүлийн бүтэц, гэр бүлийн тухай ойлголт, хандлага нийгмийн хөгжлийн зүй тогтлын дагуу өөрчлөгдөн хөгжиж, улам боловсронгуй болж байх жамтайг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
Гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөний нэгэн адил хууль тогтоомж, төрийн бодлогоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байж хүн бүрт адил тэгш хүртээлтэй, үнэ цэнэтэй, ач холбогдолтой болдог. Монгол Улс энэ үүргээ хэрэгжүүлж, Үндсэн хуулийнхаа 16 дугаар зүйлийн 16.11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан төдийгүй 1999 онд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийг батлан гаргасан билээ. Түүнээс хойш төрөөс гэр бүл, хүүхдийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар бодлого, хөтөлбөр зэрэг хэд хэдэн баримт бичгүүд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль зэргийг батлан, хэрэгжүүлэх арга хэмжээг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн. Монгол төрийн бодлогын залгамж чанарын хүрээнд 2003 онд УИХ-аар баталсан “Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого”, 2004 онд баталсан “Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого”-уудын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үе үеийн Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд манай орны өрх гэр бүл, хүн амын хөгжлийн нөхцөл байдалд зарим талаар өөрчлөлт гарсан байна. Тухайлбал: Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр 713.8 мянган өрх тоологдсон нь 2000 оныхтой харьцуулахад 31.9 хувиар нэмэгдсэний дотор хотын өрх 61.9 хувиар өсч, хөдөөгийн өрх 4.3 хувиар буурчээ.
Төрөөс сүүлийн 10-аад жилд гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд, тухайлбал, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгосон тэтгэмжүүд зэрэг нь өрх, гэр бүлийн тооны өсөлтөд эерэгээр нөлөөлсөн байна.
Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрч түүний 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна.
Өнөөдөр Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрч түүний 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна. 1963-2010 оны хоорондох 44 жилд хүн амын тоо 2.6 дахин нэмэгдсэн байхад өрхийн тоо 3 дахин буюу илүү хурдан өсчээ. 2008 оноос өрхийн тоо эрс нэмэгдэж, өмнөх жилүүдэд нь 14-21 мянгаар нэмэгдэж байсан өрхийн тоо 2008 онд даруй 32.1 мянгаар, 2006 онд 387 мянган өрхөөр өсчээ. Үүний шалтгаан нь гэрлэх боломжтой насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотой боловч төрөөс өрх гэр бүлийг дэмжиж хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд 500 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн онд гэр бүлийн тоо өссөн байгаа нь энэхүү тэтгэмжүүд гэр бүл болоход нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.
Өрх, гэр бүлийн бүтэц янз бүр байна. Ам бүлээрээ амьдарч байгаа, нийлмэл, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй эрэгтэйтэй өрх, гадаадын иргэдтэй нийлсэн, олон соёлт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх гээд олон янзын өрх, гэр бүл байна. Түүнчлэн баталгаатай, баталгаагүй гэр бүлүүд байна. 2010 оны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсны батлуулсан гэр бүл, 14 хувь нь батлуулаагүй гэр бүлтэй байна. Гэр бүлд чиглэсэн бодлого боловсруулахад эдгээр бүх байдлыг анхаарч, нэг ч гэр бүл, хүнийг төрийн бодлогоос ангид байлгахгүйгээр гэр бүлүүдийн онцлогийг харгалзан тохирох бодлогыг боловсруулахыг төр зорьж байна.
Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь хүн ардын хамгийн том аз жаргал билээ. Манай улсын насанд хүрсэн иргэдийн гурван хүн тутмын нэг нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа нь судалгаанаас харагдаж байна. Гэр бүлүүдийн 68,4%-д нь гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байгаа нь нийт гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлсийг тодруулахад үр хүүхэд, хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хайр сэтгэл итгэлцэл гэсэн 4 асуудал хамгийн их хувьтайгаар эрэмбэлэгджээ. Нэгдүгээрт үр хүүхэд байгаа нь сайшаалтай байна. Харин хайр сэтгэл, итгэлцэл гэсэн хариулт хүний эрх, эрх чөлөө болон эрүүл мэндийн дараагаар орсон нь анхаарал татаж байна. Энэ нь орчин үед гэрлэх сонголтонд хайр сэтгэлийн эзлэх хувь буурч байх магадлалтайг харуулж буй юм.
Гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлд хүний эрх, эрх чөлөө хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь хосууд гэр бүлийн амьдралд нэгнээсээ хэт хараат байхыг хүсэхгүй, эрх чөлөөтэй байхыг эрмэлзэх болсон орчин үеийн гэр бүлийн шинэ хандлагыг харуулж байна.
Хүүхэддээ анхаарал тавих байдалд ээжүүд 57 % байхад аавууд дөнгөж 7% тай байгаа нь анхаарах асуудал болно. Эцэг, эхийн үүрэг, хариуцлага адил түвшинд байх нь хүүхдийн хөгжил төлөвшилд эерэг сайнаар нөлөөлдөг байна. Учир нь гэр бүл тогтолцоо болохынхоо хувьд эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо нөлөөллийг адил тэгш байлгаж чадсанаар хүүхэд өөртөө итгэлтэй бие даасан хандлага төлөвших боломжтой. Иймээс хүүхдийн хөгжилд гэр бүлийн бусад гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, оролцоог бий болгох нь чухал байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМ, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР
Тус яам шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Эх /эцэг/ нь төрүүлсэн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхдийг гурван нас хүртэл өөрөө асран хүмүүжүүлэх тэтгэмж, дэмжлэгийн эрх зүйн орчныг
1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүллээ
бий болгож хэрэгжүүлэх, Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх, 1995 оноос өмнөх ажилласан жил, авсан цалингаасаа тооцож тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах, Зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэгт байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлэх, Монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Өндөр настны асрамжийн төв байгуулах хувийн хэвшлийн санаачлагыг дэмжих, Хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх, Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэх, Нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оролцогч талуудад нээлттэй мэдээллийн сан бий болгох” зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн нь бүгд хүн ам, гэр бүлийн хөгжлийн сайн сайхны төлөө хийгдсэн юм.
Гэсэн хэдий ч гэр бүлийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг судлан үзэхэд төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогыг тодорхойлсон цөөнгүй баримт бичиг гарсан боловч түүнийг хэрэгжүүлэх үйл явц хангалттай биш байна. Төрийн болон төрийн бус байгууллагын судалгаанаас үзвэл өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу амьдарч, гэр бүл салалт болон эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
Гэр бүл цуцлалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, хүчирхийллийн харилцаанаас үүдэн олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр байна. Зарим хүүхэд эцэг, эх, гэр бүлээсээ тусдаа гудамж, асрамж, халамжийн газруудад амьдрах, гэмт хэрэгт холбогдох, хорих газар ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох, мөн олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлд орсоор байгаа бид анхаарах шаардлагатай байна. Гэр бүл салалт, эцэг эхийн буруутай үйлдлээс хүүхэд хохирох ёсгүйг бид ямагт санаж байх хэрэгтэй.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, хуульд заасан үндсэн болон журамт үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхдийг үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулах”-аар заасан бөгөөд гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын гэр бүлийн холбоо сайн дурынх байх, гэрлэгчид тэгш эрхтэй байх, гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хүүхдийг гэр бүлд нь хүмүүжүүлэхийг эрхэмлэх, төрөөс гэр бүлийн тогтвортой, урт удаан, аз жаргалтай амьдрах байдлыг дэмжих, хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
МОНГОЛЫН ГЭР БҮЛ, ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР
Монгол улсад хүн ам зүйн урамшууллын тааламжтай цаг үе тохиож буйг улс орны хөгжилд оновчтой үр дүнтэй ашиглах, ойрын арван жилд хурдацтайгаар өсөн нэмэгдэх насжилтын асуудлыг анхаарах, үндэсний хөгжлийн бодлогыг хүн амын насны бүтцийн өөрчлөлт, хүн ам зүйн хэтийн тооцоотой уялдуулах шаардлагыг үндэслэн хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор гэр бүлийн харилцаа, хэв маягт өөрчлөлт гарч байгааг энэхүү бодлогод тусгаж байгаа юм.
Хүн ам зүйн урамшууллын тааламжтай цаг үе тохиож буйг үр дүнтэй ашиглаж, ойрын арван жилд хурдацтайгаар өсөн нэмэгдэх насжилтын асуудлыг анхаарна.
Хүн амын хөгжлийн цогц бодлого нь хүн ам зүйн шилжилтийн урамшууллын цаг үеийг улс орны хөгжил, хүн амын өсөлтийг хангахад үр дүнтэй ашиглах, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг хүн ам зүйн шилжилт, насны бүтцийн өөрчлөлтийн хэтийн тооцоотой уялдуулахад чиглүүлэх, хүн ам, хөгжлийн стратегийн үр дүнтэй хэрэгжилтийг хангах, салбар хоорондын зохицуулалт хийх, хэрэгжилтийн мониторинг, хяналтыг сайжруулах чадавхийг бүрдүүлэх зорилготой.
Бодлого нь хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн, насжилт зэрэг хүн ам зүйн асуудлууд, гэр бүлийн хөгжил, хүүхэд, өсвөр үе, залуучууд, идэр болон дунд насныхан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлыг хамарсан өргөн хүрээний цогц бодлого байх болно. Бид гэр бүлийн хөгжлийг эрхэмлэж байна. Иймээс энэхүү хүн амын хөгжлийн цогц бодлогод гэр бүлийг улс орны хөгжил, хүн амын нөхөн үржихүйн үндсэн нэгж хэмээн үзэж, гэр бүлийн шаардлагатай хамгааллыг бүрдүүлж, хүүхэд, залуучууд, ахмад настныг гэр бүлийн хүрээнд хамруулан хөгжүүлж, хамгаалж, эсэн мэнд, аюулгүй, амар тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.
Энэхүү бодлогод хүн амын хөгжлийн талаар тавьж буй бүх зорилго, зорилтыг шийдэхэд гэр бүлийг гол болгох зарчмыг баримталж байна. Гэр бүлийн гишүүд эрүүл, аюулгүй, таатай орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн хамгааллын суурь үйлчилгээгээр хангаж, амьдралын чанарыг дээшлүүлснээр дундаж давхаргыг бэхжүүлнэ гэж үзэж байна.
Хүн амын хөгжлийн цогц бодлогын төсөлд гэр бүлийн хөгжлийн талаар дараах бодлогын зорилтуудыг оруулж байна:
• Гэр бүлийн болоод хүн амын аюулгүй, амар тайван аж төрөх орчинг бий болгох.
• Гэр бүлийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх.
• Ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүл, нийгмийн амьдралд саадгүй оролцох дэд бүтцийг бий болгох,
• Гэр бүлийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, орлогын баталгаатай болгох.
• Гэр бүлийн хүчирхийллийг бууруулж, үл тэвчих хандлагыг бий болгох.
• Ганц бие өрх болон өрх толгойлсон эцэг, эхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх .
Та бүхнийг энэхүү төслийг сайжруулж, гэр бүлийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход өөрсдийн саналаа өгч, хувь нэмрээ оролцуулна гэдэгт итгэж байна. Энэхүү цогц бодлогыг боловсруулан шийдвэрлүүлсний дараагаар хүн амын бүлгүүд, гэр бүлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх талаар бодит ажлууд хийгдэх болно.
Та бүхний санал, зөвлөмжийг Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн болон холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн барих болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.