Хүүхдийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярьж биш шийдвэрлэж ажиллахыг даалгалаа
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн өдрийг тохиолдуулан Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл II хуралдаанаа хийж, хүүхдийн эрх хамгааллын нөхцөл байдал, тэдний эрхийг хангах салбар дундын зохицуулалтыг хэлэлцлээ.
Зөвлөл өмнөх жилүүдэд дорвитой бүтээлч ажиллаж чадаагүй, жилд цөөн удаа хуралдахад зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг төрийн байгууллагын удирдлагууд төлөөний хүнээ явуулчихдаг жишиг тогтсоныг шүүмжиллээ. Улсын хэмжээнд 500 гаруй нийгмийн ажилтан ажилладаг ч тэд одоо сум, хорооны Засаг даргын туслах болчихоод байна, иймд нийгмийн ажилтнуудыг ХТҮГ-ын харъяанд шилжүүлж, үйл ажиллагааг нь нэгтгэе.
Сургуулийн урлаг, спортын танхимыг ССАЖЯ-нд хариуцуулж, шинэ менежмент хийе. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж буй кино, нэвтрүүлгийн агуулгад анхааръя, гэртээ суугаад интернэтээр хэсч байгаа хүүхдийг эрсдлээс хянах арга хайя. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлье зэрэг саналыг зөвлөлийн гишүүд гаргалаа.
өрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлье зэрэг саналыг зөвлөлийн гишүүд гаргалаа.
Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалсан сайн хуультай, хүүхдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэж чаддаг. Вакцинжуулалт, хоол тэжээлийн нөхцөл, сургуульд хамрагдалт гэх мэт олон үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог. Гэхдээ үйлчилгээний чанар сул, салбарын төрийн болон оролцооны байгууллагуудын уялдаа муу зэрэг дутагдал бий гэж олон улсын байгууллагын төлөөлөл хэллээ.
Хүүхэдтэй холбоотой санал гомдлын тоо 80 хувь өссөн ч шийдвэрлэсэн дүн хангалтгүй, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих ажил Монголын 900 мянган хүүхдийн ердөө 10 хувьд л хамааралтай болсон гэж зарим төлөөлөл онцолсон юм.
Төрөөс хүүхдийн төлөө зарцуулж буй төсөв мөнгө чамлахааргүй ч тэдэнд чиглэсэн үйлчилгээний чанар муу байгаа нь ажлын уялдаа, зохион байгуулалтаас шалтгаалж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Өмнө олонтаа ярьсаар ирсэн дээрх асуудлуудыг богино хугацаанд үр дүн гаргаж шийдвэрлэхийн тулд тодорхой үйлдлүүд хийж, ажлын хэсгүүд байгуулж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд даалгалаа. Түүнчлэн, зөвлөлийн хуралдааны давтамжийг ойртуулж, улирал бүрт уулзан ажлаа дүгнэж байхыг үүрэг болголоо.
Хүүхэдтэй холбоотой санал гомдлын тоо 80 хувь өссөн ч шийдвэрлэсэн дүн хангалтгүй
Ирэх оны тухайд 2, 5, 8, 11 дүгээр сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг товлолоо. Бэлгэдлийн төдий ажиллаж ирсэн тус зөвлөлийн үйл ажиллагааг хариуцлагажуулахад хүч, анхаарал тавьж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд салбарын байгууллагууд талархалтай байна.
Төрөөс хүүхдийн төлөө зарцуулж буй төсөв мөнгө чамлахааргүй ч тэдэнд чиглэсэн үйлчилгээний чанар муу байгаа нь ажлын уялдаа, зохион байгуулалтаас шалтгаалж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Өмнө олонтаа ярьсаар ирсэн дээрх асуудлуудыг богино хугацаанд үр дүн гаргаж шийдвэрлэхийн тулд тодорхой үйлдлүүд хийж, ажлын хэсгүүд байгуулж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд даалгалаа.
Түүнчлэн, зөвлөлийн хуралдааны давтамжийг ойртуулж, улирал бүрт уулзан ажлаа дүгнэж байхыг үүрэг болголоо. Ирэх оны тухайд 2, 5, 8, 11 дүгээр сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг товлолоо. Бэлгэдлийн төдий ажиллаж ирсэн тус зөвлөлийн үйл ажиллагааг хариуцлагажуулахад хүч, анхаарал тавьж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд салбарын байгууллагууд талархалтай байна гэлээ.