Тэгш ёсыг үгүйлэгч
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.02.04

Тэгш ёсыг үгүйлэгч

Тун удахгүй Хөшигтийн хөндийд их бүтээн бай­гуу­лалт сүндэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор инженерийн чиглэлээр “Мянган оюут­ныг хөнгөлөлттэй зээлээр Японд сургах” төслийг хэрэгжүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, га­даад бодлогын байнгын хо­роогоор хэлэлцсэн байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Дарга нарын хүүхэд га­даадад суралцаад ирдэг гэх шүүмжлэл их гардаг. Тэгэхээр оюутнуудыг хам­рах хүрээг сайн хийх үүд­нээс мянган баг, 330 су­маасаа түүж хүүхдүүдээ бэлдмээр байна” гэж хэллээ. Ер нь элдэв арга хэрэг­­лэж чадвартай хүүх­дийн эрхийг хасах тохиолдол их байдгийг ч дурьдсан.

Түүнчлэн тэднийг төгсөөд ирэхээр Хөшигтийн хөндий болон Сайншандын аж үйлдвэрийн паркт ажил­луу­лах боломжтой гэдгийг ч хэлж байсан юм.

Харин түүний үгийг сонссон зарим нэг гишүүд эгдүүцсэн байдалтай харц­гааж байв. Ямартай ч эрхэм гишүүний санаанд эрх мэд­лээрээ дулдуйдаж, хүүх­дээ тэтгэлэгт хамруулж, гадаадад сургадаг эрхмүүд нийцдэггүй бололтой. Хэр­­вээ түүний саналыг хар­­галзаж үзвэл тэгш ёс үйлчилж хэн чадвартай нь гадаадад суралцах бо­ломжтой болох нь ээ.