2014.04.28

О.Содбилэг: Ерөнхий лозон маягтай зүйлс байна

Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан  гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

О.Содбилэг санал хэллээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд яг тодорхой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алга. Ерөнхий лозон маягтай зүйлс байна. Жишээ нь аж үйлдвэр, хөрөнгө оруулалт шаарддаг. Тэгсэн мөртлөө эдийн засагт үр өгөөжөө сайн өгдөг энэ салбаруудыг дэмжих тодорхой зүйлс алга. Нөгөө талаасаа эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр яг ямар байгаагаа хэлэхгүйгээр, оношийг нь зөв тогтоохгүй байна. Авах арга хэмжээгээ тодорхой болгомол яасан юм бэ?