ИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан "уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив" гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй" гэж дүгнэсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эцэстээ эдийн засгийг эрчимжүүлээгүйн буруутан нь УИХ, бүр сүүлдээ МАН-ын бүлэг болж хоцрох юм байна -Эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэсэн үг маань сүүлдээ суларсаар эдийн засгийн уналтыг зогсоох гэдэг байдлаар их л бөөрөнхий юм болж дуусах нь. Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн чинь яасан бэ гэдэгт хариулт олдоггүйтэй адил бас эдийн засгийг эрчимжүүлэх эсэхэд мөн л хариулт байхгүй болох юм байна. Харин буруутан нь УИХ болох юм байна гэж Ерөнхий сайдын үгнээс ойлголоо. Өнгөрсөн хугацаанд 29 хуулийн төсөл өргөн барилаа, их л цөөхөн нь батлагдлаа, та нар л баталсангүй гэж Ерөнхий сайд хэллээ. Эцэстээ эдийн засгийг эрчимжүүлээгүйн буруутан нь УИХ, бүр сүүлдээ МАН-ын бүлэг болж хоцрох юм байна гэсэн ойлголт авлаа. Харамсалтай байна. Өргөн барьж байгаа хуулийн төсөл нь чанарын шаардлага хангаж байна уу, иргэдийн амьдралд нэмэртэй юу гэвэл тийм биш байна. Газрын тухай хуулийн төслийг улстөрчид мушгин гуйвуулж иргэдэд буруу ойлголт төрүүлж байгаа учраас татаж авлаа гэсэн. Үгүй ээ, бид буруу ойлголт төрүүлээгүй. Өргөн барьсан хуулийн төсөлд байгаа "Мал аж ахуйн бэлчээрийг эзэмшүүлнэ. Гадаадын хөрөнө оруулалттай компанид газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдана" гэж тусгасан байсныг л бид эсэргүүцсэн. Газар тариалангийн талбайг хувьчилж болохгүй гэдэг асуудлыг л бид ярьсан. Ингэж өөрсдөө битгий мушгин гуйвуулж бай. Хоёрдугаарт, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдээс10 хувийн татвар авчихаад 90 хувийг буцаан олгоно гэсэн төсөл Засгийн газар өргөн барьсан. Ингэж аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал гаргаж, төрийн дарамт үзүүлэх хэрэггүй, үүний оронд шууд нэг хувийн татвартай болгоё гэж хэлэлцүүлгийн үеэр 53 гишүүний 35 нь дэмжсэн. Гэтэл Засгийн газраас УИХ аж ахуйн нэгжүүдээ дэмжсэнгүй, түүн дотроо УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг унагалаа гэж хангалттай ташаа мэдээлэл цацлаа. Манай бүлгийн гишүүд нэг хувийн татварын хуулийн төсөл өргөн барьсныг харин Ерөнхий сайд та дэмжээд өгөөрэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төсөл нь жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд чиглээгүй. Тэгсэн мөртлөө авлига авсан, гадаадад оффшор данстай хүмүүсийг өршөөх, нотлох баримтыг устгах, энэ тухай мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг 5-50 сая төгрөгөөр торгох заалт оруулж ирсэн учраас бид эсэргүүцэж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Газрын тухай хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. Монголын газар нутгийг худалдчих юм байна гэсэн зохион байгуулалттай кампанит ажил өрнөсөн учраас Засгийн газар хуралдаанаараа ярилцаад буцаан татахаар болсон.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тогтоолыг хэлэлцэх үеэр УИХ дахь цөөнхийн бүлэг буюу МАН-ын бүлгээс гаргасан олонхи санал нь дэмжлэг аваагүй юм. Үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ. М.Энхболд: Харамсалтай нь сөрөг хүчний гаргасан саналуудыг дэмжсэнгүй. Энэ тогтоолыг бид сүүлийн гурван долоо хоног идэвхтэй ярилцсан. Харамсалтай нь сөрөг хүчний гаргасан саналуудыг дэмжсэнгүй. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх талаар Засгийн газарт чиглэл өгөх заалт орсон. Учир шалтгааныг нь тодорхой болгоогүй байж, энэ ажил 100 хоногт хийгдэнэ гэж байхгүй. Ийм ор нэрийн зүйлүүд дээр санал хурааж байх шаардлага байна уу. МАН-ын бүлэг бид бүх зүйл дээр завсарлага авдаг, боёкотолдог нэртэй боловч улс орны эдийн засгийн асуудал дээр анхаарал тавья гэж сүүлийн найман сарын турш ярьж байгаа. Тэгээд тав, зургаахан оновчтой санал тавьсан байнгын хороо дээр олонхоороо дайраад унагалаа. Я.Содбаатар: Ирэх наймдугаар 16-н гэхэд 100 хоног нь дуусаж асуух цаг ирэх байх Унхиагүй ноёонд ургашгүй албат гэгчээр УИХ нь ингэж дэмжээд байхад Засгийн газар маань яаж ажиллах бол доо. Өнөөдөр тавдугаар сарын 8-ны өдөр, ирэх наймдугаар 16-н гэхэд 100 хоног нь дуусаж асуух цаг ирэх байх. Яагаад гэвэл цөөнхийн оруулж ирсэн олон саналыг эрх баригч нар унагасан. АН өнгөрсөн хоёр жил алдсанаа ухаарч бизнесийн орчноо сайжруулья, нүдэн дээр унаад буй энэ эдийн засгаа сэргээе тал руу ухаарсан, ухаарлаасаа олж харсан ажлуудаа хийх гэсэн оролдлого юм байх гэж миний бие харж эхлээд их идэвхтэй орсон. Сүүлд нь бол үүнийг нэг удаадаа нийгмийн хийг гаргаж байгаа улстөрийн тоглолт байна гэж харж байна.
УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр дэмжлэг аваагүй саналыг УИХ-ын чуулган дээр санал хураав. УИХ-ын цөөнхийн гишүүдийн гаргсан "Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх" гэсэн санал гарган юм. Энэ үед Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав байр суурь илэрхийллээ "Эдийн засгийг эрчимжүүлэх асуудал бол ганц Засгийн газрын асуудал биш Ард түмний төлөөлөл болж суугаа бид бүгдийн асуудал. Засгийн газрын эдгээр оруулж ирсэн ажлууд УИХ-аас дэмжлэг авахыг хүссэн гол ажлууд байгаа юм. Магадгүй энэ 100 хоногтоо үндсэн асуудлуудаа шийдэх эхлэлийг нь тавьчих юм бол цаашид эдийн засаг богино хугацаанд сэргээх, хямралд хүрчихгүй байх боломжтой юм. Мэдээж цалин, тэтгвэр нэмхэд ард иргэд дуртай л байж таараа. Гэхдээ бид байгаа эдийн засгийнхаа нөхцөл байдалд тулгуурлах ёстой. УИХ тэтгэвэр, тэтгэмжид зориулж 200 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. 50 хувь нь тэтгэвэр, үлдсэн нь цалинг нэмэгдүүлэхээр оруулсан байгаа. Улсын хэмжээнд 1 сая 103 мянган хүн ажиллаж байгаа, эдгээрийн 180 мянга орчим хүний тухай л бид яриад байгаа юм. Гэтэл цаана нь 913 мянган хүнийг ажилуулж, ажлын байрыг бий болгож байгаа 50 гаруй мянган аж ахуй нэгжүүд бий. Тиймээс энэ 180 мянган хүний цалинг зохистой хэмжээнд нь нэмэхгүй бол эргээд цаана нь байгаа 913 мянган хүний асуудлыг чирч явдаг ЖДҮ болон бүтээгчид маань асар их ачаалал өгдөг учраас үүнийг тал талаас нь бодож үзэх ёстой. Хөдөлмөрийн хуулийг баталж гаргахад гишүүдийг дэмжлэг үзүүлж, хэлэлцэж өгөхийг хүслээ. Цалингийн хувьд 180 мянган хүнээс 109 хүнийхэн цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Энэ удаа тооцоо судалгаатайгаар, чимээгүй байдлаар нэмсэн. Эхний ээлжид боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсад, төрийн үйлчилгээний 1-4 зэрэглэлийн ажилчдынхыг нэмэгдүүлсэн. Цаана нь байгаа 71 мянган хүний цалинг үе шаттайгаар энэ онд нэмэгдүүлхээр тооцсон байгаа. Дутуу байгаа 35 тэрбум төгрөгийг эдийн засгийн энэ хөтөлбөрөөс хэмнэгдсэн мөнгөнөөс зарцуулхаар тооцсон байгаа" гэв.
УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр цөөнхийн гишүүдийн гаргсан "Бага дунд орлоготой иргэдийн Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг хөнгөлөх" гэсэн санал гаргасан байсныг олонхи гишүүн дэмжилгүй унагав. Дээрхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. "УИХ дахь олонхийн бүлгийн гишүүн буруу санал гаргасан ч дэмжлэг хүлээдэг, цөөнхийн гишүүн бага, дунд орлоготой иргэдэд ирж байгаа дарамтыг бууруулах санал гаргахаар дэмждэггүй нь учир дутагдалтай байна. Валютын ханш, инфляцийн өсөлтөөс болж ард иргэд, аж ахуйн нэгжүүд асар их дарамт үүрч байгаа. Төрөөс цалин авч, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа бид хямрахгүй бол болоо гэсэн байдлаар асуудалд хандаж буйд харамсч байна. Төрийн алба хэтэрхий данхайсан, 11 яам нь 17 болсон, 42 агентлаг байсныг 27 болгож бууруулсан гэсэн ч тэдгээрийг бүгдийг төрийн өмчит компани болгон өөрчилж, төсөвт ачаалал нэмсэн. Нийслэлийн Засаг дарга өнөөдөр хэдэн орлогчтой болов, аймгуудын Засаг дарга нар 2-3 орлогчтой ажилладаг, сумын Засаг дарга зөвлөхтэй ажиллаж байна. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, төсвийн хөрөнгийг үрэн таран хийхээ зогсоож, түүнээс гарсан хэмнэлтийг бага дунд орлоготой иргэд рүүгээ шилжүүлье гэсэн санал байлаа" гэж тодотгосон юм.
УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр цөөнхийн гишүүдийн гаргсан "Тогтоолын төслийн хавсралтад "Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх" гэж нэмэх гэсэн санал дэмжигдээгүй юм. Харин энэ санал УИХ дээр дэмжигдсэн юм. Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар гишүүн байр сууриа илэрхийллээ. "Монголын ард түмний нэг томоохон хэсэг бол тэтгэвэр тэтгэмж, халамж шаардаж буй хэсэг юм. Энэ хэсэг дээр Төр ямар хандлагаар, хэрхэн дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Өнөөдрийн Эдийн засгийн хямрал, хүндрэлийг хамгийн ихээр мэдэрч, ачаалал авч байгаа хэсэг бол энэ тэтгвэр, тэтгэмж авч буй хүмүүс. Тийм учраас цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах саналыг энэ төсөлд оруулж өгөөч. Үүнийг дан ганц бид яриад байгаа биш МҮЭХ, бусад ТББ-ууд, Ахмадын холбоо зэрэг байгууллагуудаас санал ирсэн. НББСШУ-ны байнгын хорооноос надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт нам намын төлөөлөл орсон. Энэ ажлын хэсэг яамдуудаар явж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо хийгдэж буй ажил, цаашид хийх ажлынхан талаар мэдээлэл сонссон. Энэ явц нийгмийн гурван талд хэлэлцээрт орж байгаа талудтай уулсан. Энэ явцад эрх зүйн орчин "бүдэг" байна , өөрчлөлт хийх шаардлага байна гэж хэн хэн нь хэлж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь нэг талдаа эдийн засгийн агуулгатай. үүнийг дагаад худалдан авалт нэмэгддэг....Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан байсныг чуулганаар хэлэлцэх шатанд "УИХ" гэдэг үгийг хасч, дэмжлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгойн менежерүүд ороод ирсэн юм шиг ярихаасаа ич. Би Оюутолгой төслийг Монгол оронд ашигтай байлгах тухай ярьснаас зогсоох тухай нэг ч удаа яриагүй. "Оюутолгой" компани баяжмалаа гаргаад явж байгаа, ажил нь зогсоогүй. Гэхдээ Хятадаас хэдэн төгрөгөөр цахилгаан авч байгаа, хэдэн төгрөгөөр баяжмалаа зарж байгаа нь тодорхойгүй байгаа. Тус компани 10 мянган ажлын байр бий болгоно гэсэн хаа байна. Гэтэл эдийн засгийн хямралыг олигархиас болгож бий болгочихоод, түүнээс болж хамгийн их хохирч буй үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, ард иргэдийг хамгаалах тухай ярих ёстой атал эргээд олигархиудад үйлчлэх тухай ярьж байгаа тань увайгүй харагдаж байна" гэсэн юм.