Ө.Энхтүвшин гишүүн төрийн залгамж чанар алдагдаж, дэвхрэг шиг ажиллаж байна гэлээ
УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.
Байнгын хорооноос “Бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”.гэсэн санал оруулж исэн нь дэмжигдсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Төрийн залгамж чанар байхгүй бол манай улсын гадаад дахь нэр хүнд, бидэнд итгэх итгэл байхгүй болчихоод байгаа юм. Бид өөрсдийгөө нэг амьтнаар зүйрлэвэл дэвхрэг шиг л байна. Энэ саналын санаа нь бол зөв байна. Хууль нь ямар хууль байх гэдэг дээр нарийн ярих хэрэгтэй. Бид өмнө нь 2007 билүү 2008 онд Монгол улсыг хөгжүүлэх үндэсний цогц бодлого гэсэн том баримт бичгийг баталсан. Тухайн үедээ ямар нам гарах нь хамааагүй энэ баримт бичгээ бариад явна гэж ярилцацгааж байсан. Би тухайн үедээ би БСШУ-ны яаманд байсан ШУ-ны Академаас эрдэмтдийг оролцуулж байсан. Одоо энэ баримт бичгийг эргүүл тойруулж харсан уу. Одоо хэрэггүй баримт бичиг болчихсон уу?" хэмээн асуулаа.
Түүний энэ асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт "Энэ хуулийн төслийг өргөн баригдаад ороод ирхээр бид олон талаас нь ярих боломжтой" гэхээс өөр тодорхой хариулт хэлсэнгүй.