2014.06.16

Гэр бүлийн хүчирхийлэлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг арга хэмжээ авахгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Д.Оюунхорол асуув

Хуулийн төслийг сайн болсон гэж үзэж байна. Шүүгч дээр нилээд алдаа гардаг. Үүднээс болж гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд амь насаа алдсан тохиолдол хэд хэд байаг. 

Одоо хүртэл шүүх гэр бүлийг шууд цуцлах зохицуулалт байдаггүй, эвлэр гэж буцаадаг. Энэ хүчирхийлэлд өртөгсдийг дахин нөгөө хүнийхээ өмнө өвдөг сөхрөхөд хүргэдэг. Үүнийг хэрхэн зохицуулсан вэ?

Энэ хуулийг хууль зүйн яам хариуцаж, УИХ-аар хэлэлцүүлж хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлээсэй.

Мөн хамтран амьдрагчдын асуудал хуулийн зохицуулалтгүй байгаа. Үүнийг хэрхэх вэ?

С.Эрдэнэ сайд ярьж байна гэр бүлийн хуулийг оруулж ирнэ гэж. Энэ хуулийг хууль зүйн яам хариуцаж, УИХ-аар хэлэлцүүлж хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлээсэй. Энэ нийгмийн бодлогын байнгын хорооны асуудал биш. Учир нь энэ хуулиар зохицуулдаг хамгийн гол зохицуулалт бол гэр бүл салалт, өмчийн асуудал зохицуулалт, шийдвэрлэлт, хүүхдийн үрчлэлийн асуудал байгаа учраас энэ нь нийгмийн халамжийн асуудал биш шүү.

Х.Тэмүүжин хариулав

Уламжлалт ойлголтоос болж шүүгч эвлэрэх ёстой гэдэг энэ нь хүчирхийлэлийг улам дамжируулан, амь насаа алдахад хүргэдэг хандлага их байдаг.

Саяхан л шүүгч гэр бүлийг нь салгаагүйгээс болж гудамжинд хутгалуулсан хэрэг гарсан, бас шүүгч салгаж өгөхгүй бол ингэж л салъя гэж өөрөө хүн алах тохиодолд ч их байна.

Эмэгтэйчүүдийн хориход хоригдож байгаа хоригдлын дийлэнх нь урт хугацаанд дарамтлаж байсан нөхөр юмуу хамтран амьдрагчынхаа амь насыг хөнөөсөн хэргээр ял эдлэж байна.

Тэгхээр хууль гэр бүлийн хүчирхийлэлийн маргаанаар шүүхэд орж ирж байгаа бол эвлэрүүлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүх шийдэж өгөх ёстой гэсэн зохицуулалт орж ирж байгаа. 

Харин хүчирхийлэлээс өөр асуудлаар бол эвлэрүүлэн жуучлуулах арга хэмжээг авах юм.