С.Эрдэнэ: Олон соёлт гэр бүлийн харилцааг хуульд тусгах хэрэгтэй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хууль хэлэлцүүлгийн хугацаанд УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, саналаа илэрхийллээ.
С.Эрдэнэ асуув
Энэ хууль цаг үеэ олсон, нийгмийн шинэ харилцаанд нийцсэн байх ёстой. Тиймээс хуулийн хамрах хүрээ, зорилго, чиглэлийг ихээхэн анхаарч үзэх хэрэгтэй. Одоо хуучин огт байгаагүй гэр бүлийн харилцаанууд бий болж.
Жишээ нь хүүхдийн эрхийн асуудал байна. Үүнийг хүүхдийг зодох, хүчирхийлэх чиглэлээр харах биш хүүхдийн үндсэн эрхийн асуудалд анхаарч гэр бүлийн хүрээнд авч үзэх ёстой. Манайд олон соёлт гэр бүл нийгмийн шинэ үзэгдэл болж гарч ирж байна.
Манайд олон соёлт гэр бүл нийгмийн шинэ үзэгдэл болж гарч ирж байна.
Үүний хүрээнд явагдаж байгаа хүчирхийллийг яаж үзэх вэ? Жишээ нь манай олон иргэд Солонгост гэр бүл болдог болсонтой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэлд их өртдөг. Энэ асуудлыг хуулийн хүрээнд яаж авч үзэх вэ? Энэ олон соёлт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хуульд яаж туссан вэ?
Сүүлийн үед судалгаагаар Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа хэсэг бол ахмадууд байгаа юм. Энэ нь нуугдмал, далд хэлбэрт маш их байдаг
Х.Тэмүүжин хариулав:
Амьдралын хэв маягтайгаа холбоотойгоор гэр бүлийн хэлбэр, хэв маяг ихээхэн өөрчлөгдөж байна. Монгол улсын хууль монгол улсад л үйлчилнэ.
Харилцан эрх зүйл болон бусад эрхийг хамгаалах ажлуудыг гадаад хамтын ажиллагаа, гадаад харилцаанд энэ талаар шинээр бий болгох талаар яригдаж байна. Бид хүчирхийлэлийн дөрвөн хэлбэрийг хуульчлаж байгаа.
Ахмадууд руу эдийн засаг болон бие мах бодь, сэтгэл санааны гэсэн гурван хүчирхийлэл явагдаж байгаа юм. Үүнийг хууль нарийвчлан тусгаж байгаа.