Гэр доторх гэмт хэрэг
Франц улсад цагаачаар амьдардаг монгол хосын дунд маргаан өрнөж нөхөр нь эхнэртээ гар хүрч. Эмэгтэй нь цагдаа дуудтал хоёр цагдаа, нийгмийн ажилтантайгаа ирээд эмэгтэйг хүүхэдтэй нь хамгаалтанд авчээ. Хоёр долоо хоногийн турш гэрээр нь эргэж, тойрсон цагдаа нийгмийн ажилтнууд эхнэрийнх гомдолгүй гэсэн бичиг гаргуулснаар хамгаалалтаа зогсоосон байна.
Харин эх оронд минь ийм зүйл байхгүй л болов уу. Монголд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 49 хүн гэр бүлийн хүчирхийллээс болж хайртай хүнийхээ гарт нас барсан. Энэ нь эрүүгийн гэмт хэргээр нас барсан хүний тооны хажууд бага мэт боловч аюулын дохио.
Жишээ нь нөхөр эхнэртээ гар хүрлээ гэж бодоход дараа дахиад л алгадна. Тиймээс байдал хүндрээд эхнэр нь цагдаа дууддаг ч эхний нэг, хоёр удаа сануулга өгөөд л өнгөрдөг. Байдал хүндрээд ирвэл эхнэр нь шүүхэд нэхэмжлэл гаргана. Гэтэл улсын тэмдэгтийн хураамж гээд 70 гаруй мянган төгрөг тушаадаг. Үүнийг нь хохирогч л гаргана.
Хамгийн чухал нь шүүх “Захиргааны хариуцлага” гэж үзсэнийг цагдаагийн байгууллагаас нь олон нийтийн газар танхайрах гэсэн заалтаар хүчээр тулгадаг. Угаасаа өөр ойролцоо очих заалт байхгүй. Энэ хүрээндээ 30 хоног баривчлан саатуулах арга хэмжээ л авдаг төдий.
Иймээс гадаа үйлдэгдвэл гэмт хэрэг, гэрт үйлдэгдвэл иргэний маргаан болоод хувирч байгаа нь хуулийн цоорхой гэлтэй. Монгол улсын Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчлаагүйн улмаас гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдсэн хэргийг мөрдөн шалгахад тэргүүлэх ач холбогдол өгдөггүй тул хүчирхийлэл үйлдэгч ял завшиж, хариуцлагаас мултарсан жишээ маш олон. Иймд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрхэн батлагдах нь нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байна.
Эр эмийн хороонд илжиг жороолуулъя
“Хүний амь” кинонд Ардын жүжигчин Н.Сувд гуай хэргийг харсаар байж дуугүй өнгөрсөн учраас ял сонсоод, уучлалт гуйдаг. Монголын зүйр цэцэн үгэнд хүртэл “Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэсэн сургаалийн мөртлөө зусарч үг бий.
Гэтэлд жилд 300-400 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг гэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Саяхан гэхэд дөрвөн настай хүүхдээ хойд ээжтэй нь зодсоор байгаад амь насыг нь хохироосон залуу эцгийн аймшигт хэрэг нийгмийг цочроосон. Өнгөрсөн арван сард гэхэд Хан-Уул дүүрэгт төрсөн ээжийгээ согтуугаар зодож алсан хэрэг хүртэл гарсан.
Эдгээр хэргүүд гэр бүлийн хүчирхийллийн үр дүн. Мэдээж дөрвөн настай хүүхдээ, төрсөн ээжийгээ нэг өдөр зодоод алчихаагүй удаа дараа гар хүрч байсан нь мэдээж. Бид хүн чанар муудсан гэж хэлэхээсээ өмнө өөрсдийгөө нэг шалгамаар. Өөр нэг зүйл нь гэр бүлийн гишүүнд хоорондоо муудалцаад хэн нэгэн нь салах өргөдөл өгсөн тохиолдолд шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгдөг нь хэргийг эцсийн үр дүн рүү оруулаад байгаа юм.
Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг.
Гэхдээ боломж өгч байгаа нь буруу биш ч тухайн хугацаанд ямар нэгэн байдлаар нийгмийн халамж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр арга хэмжээ авдагүйт байна. Үүнд нэг жишээ болохоор хэргийг иш татъя.
23 настай хохирогч Г нөхрийнхөө гарт олон удаа хутгалуулан амь насаа алдсан хэрэг 2012 онд гарсан. Хохирогч нь гэрлэсэн цагаасаа эхлэн нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл дор амьдарч байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд хандаж Баянзүрх дүүргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, өргөдөл болон нөхрийнхөө эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулахаар хүссэн байна.
Гэтэл шүүх түүний хүсэлтийг үл хайхарч хоёр сарын эвлэрүүлэх хугацааг өгсөн бөгөөд энэ хугацаанд нөхөр нь эхнэрээ хөнөөсөн байна. Хамгийн хачирхалтай нь тухайн асуудлыг хариуцаж байсан нийгмийн ажилтан “амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах өндөр эрсдэлтэй" гэдгийг тогтоосон нөхцөл байдлын үнэлгээг хавтаст хэрэгт нь тусгасан ч шүүх хэрэгсэхгүй болгожээ. Энэ мэт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хэргийг хайнга шүүх нь хохирогчдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн тус болж байна.
Монголд “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” хууль батлаад өдгөө 11 жил болсон ч “захиргааны зөрчил” гэсэн нэрийн цаана олон зуун хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөн бие махбодь, сэтгэл санаагаар хохирдог. Учир нь хууль биеэ даасан шинжтэй ч бусад хууль болох “Эрүүгийн хууль” болон “Захиргааны хариуцлага”-ын тухай хуультайгаа уялдаагүй гэхэд болно.
Гэтэл одоогийн байгаа тогтолцоогоох гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид давхар хариуцлага үүрдэг. Нөхөр нь торгууллаа гэхэд нэг түрүүвчнээс мөнгө нь гардаг учраас эмэгтэй нь илүү хохирдог. Монголд үйл ажиллагаа явуулдаг ТББ-ийнхан “Гэр бүлийн хүчирхийллийн” тухай хуулийг яаралтай шинэчлэхийг удаа дараа төрөөс шаарддаг ч бодит ажил хэрэг болох талдаа муухан. Өнгөрсөн оны таван сард өргөн барьсан уг хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганы төгсөлд татан авсан.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн зөрчлийг гэмт хэрэг гэдгээр сольж, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг бусад хуулийн төслүүдэд бас холбогдох заалтуудаа шигтгэж суулгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн.
Хамгийн гол нь хүчирхийллийг засч залруулашгүй үр дүнд хүрэхээс нь өмнө дохио өгдөг болох зарчмыг хуулинд тусгажээ. Өндөр хөгжсөн орны туршлагаас харвал хууль эхлээд хүн рүүгээ чиглэж амгалан тайван амьдрах орчинг хэрхэн бүрдүүлэх талаар хуулиа боловсруулсан нь илт байдаг. Харин манай улсын хувьд шууд мөнгөтэй холбоотой хуулиа баталдаг нь хэв маяг нь болчихсон гэлтэй. Ямартай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг УИХ-аар хэлэлцэхээр болсон