Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
2015.03.31
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийг хүлээн авч эхэллээ
Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан билээ.
Үүний дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байранд хүлээн авч эхэлсэн байна. Тодруулбал, иргэд, аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг энэ сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17.30 цаг хүртэл ажлын өдрүүдэд хүлээн авах юм байна.