АХХ-ны говийн бүсийн чуулган болов
АХХ-ны говийн бүсийн чуулган болов
2015.10.14

АХХ-ны говийн бүсийн чуулган болов

“Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагынхан говийн бүсийн чуулганаа Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувиллын газар зохион байгуулсан байна.

Уг чуулганд 700 гаруй төлөөлөгч оролцож, нийгэмд тулгамдаад байгаа асууддаар санал боддоо солилцжээ. Энэ талаар АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батхуяг “Бид нийт дөрвөн бүсийн чуулган зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Дадал суманд зүүн, Булган аймагт төвийн, Завханы Отгон сум буюу Отгонтэнгэр хайрханы бэлд баруун бүсийн чуулганаа хийсэн. Өнөөдөр говийн бүсийн чуулганаа хийж, энэ б үсэд тулгамдаад буй асуудлын талаар ярилцдаа. Удахгүй нийслэлийнхээ чуулганыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна” гэлээ.

Тус холбоонд АН-ын УИХ-ын 10 гишүүн багтдаг. Бүсийн чуулга уулзалтын үеэр залуусын гаргасан санал, санаачилгыг нэгтгэн боловсруулаад эрхэм гишүүдээр дамжуулан хууль, тогтоолын төсөл өргөн барьдаг. Ийм санаачилга хууль болсон цөөнгүй тохиолдол бий аж.

/ЕТВ/ Бүрэн нэвтрүүлэг