Д.Ганхуяг: Зээлийн сарын хүүг нэг хувь болгох боломжтой
Эдийн засгийн байнгын хороогоор 2010 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг банкны зээлийн жилийн хүүг 12 хувь болгох зорилт дэвшүүлэх санал гаргасан юм. Түүнийг ийм санал гаргахад Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж бухимдан "Арилжааны банкууд өндөр хүүтэй хадгаламж татсан байхад яаж зээлийн хүүг буулгах юм, миний ажлыг битгий заагаад бай, тэгвэл би энэ суудалд сууж байхын хэрэг ч алга" хэмээн тайлбар хийж байлаа. Гэвч Д.Ганхуяг гишүүний саналыг байнгын хорооны гишүүд дэмжиж, төрийн мөнгөний бодлогод тусган УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Зээлийн хүүг ийнхүү бууруулах боломж, бололцоо байгаа эсэхийг тодруулахаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уулзлаа.
-Зээлийн жилийн хүүг 12, сарын нэг хувь болгон бууруулах боломж бий юу?
-Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Монголбанк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкны зээлийн жилийн хүүг 12 хувь болгох боломж бий Тиймээс мөнгөний бодлогодоо ийм зорилт дэвшүүлж, Монголбанк Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй байна.