Д.Тэрбишдагва Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх оны гуравдугаар сарын 15 гэхэд гаргахын төлөө ажиллана
0
2011.10.31

Д.Тэрбишдагва Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх оны гуравдугаар сарын 15 гэхэд гаргахын төлөө ажиллана

Манай улсын ҮАБ-ын үзэл баримтлалд хүний аюулгүй байдлыг дэлгэрэнгүй тусгасан байдаг. Гэтэл энэхүү баримт бичиг бодит ажил болж хэрэгжсэн эсэхийг дүгнэвэл багагүй сөрөг хариулт гарна. Ялангуяа хүнсний аюулгүй байдал аль түвшинд байгааг манайхан  хэлүүлэлтгүй мэдэх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн  дэргэдэх иргэний танхимаас энэ асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд, МХЕГ, Хүнсчдийн холбоо зэрэг холбогдох албаныхнаас гадна, энэ чиглэлээр бүтээл туурвиж, судалгаа дүгнэлт гаргадаг эрдэмтэд, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр төрийн түшээд дараах асуудлыг хөндсөн.

-Өнөөдөр дэлхий дээр зургаан хүний нэг нь өлсгөлөн байна. Дэлхий нийт ирэх сард долоон тэрбум дахь хүнээ хүлээж авахаар бэлтгэж байна. Өөрийнхөө хүнсийг бэлтгэж чадахгүй улс орнууд л гадаадаас хүнс авдаг. Манай улсын хувьд одоо импортын хүнсний бүтээгдэхүүнийг аль болох багасгах цаг нь болсон. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн маань үр дүнгээ өгч эхэлж байна. Харин одоо бол нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангах нь төрийн өмнө тулгамдсан бодлого болоод байна. Тиймээс хүнсний үйлдвэрүүдээ онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж байна.

Тийм учраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл, улсын төсөвт батлагдаж байгаа зээлүүд, гадаадын зээл, тусламжийг ч мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү чиглүүлэх нь маш чухал, Мөн  хүнсчдийн холбоо бол энэ асуудадд төр засгийн анхаарал хандуулах, гадаадын зээл тусламжийг чиглүүлэх зэрэг асуудлаар байнга асуудал тавьж, хууль дүрэм боловсруулах ажилд идэвхтэй оролцож ирлээ. Тухайлбал, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх оны гуравдугаар сарын 15 гэхэд гаргахаар бид санаачлаад ажиллаж байна. Гарцаагүй хүнсийг гадаадаас авна уу гэхээс өөрсдөө үйлдвэрлэж чадахаа эндээсээ хангадаг системд шилжих тухай асуудал энэ хуулийн зорилгод багтаж буй юм. Монголдоо үйлдвэрлэж гадаадад гаргаад, олсон хөрөнгө мөнгөөрөө чанартай бүтээгдэхүүн оруулдаг болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.