2010.10.22

С.Эрдэнэ: Ерөнхийлөгч тэсвэр алдаад ийм үг хэллээ

-Ерөнхийлөгчийн үгийг гишүүд яаж хүлээж авав-

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нэлээд жинтэй үг хэлсэн. Төрийн тэргүүний хэлсэн үгтэй холбогдуулан зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

С.Эрдэнэ:Ерөнхийлөгч тэсвэр алдаад ийм үг хэллээ

-Ерөнхийлөгчийн хэлсэн үг, байр суурьтай 100 хувь санал нэг байгаа. Үүнийг би Ерөнхийлөгч ингэж хэлсний дараа ч хэлж байгаа юм биш. Өмнө нь ч хэлж байсан. Би хамтарсан Засгийн газрын эсрэг хатуу зогсч байсан. Хамтрах гэдэг нэрээр хуулийг гууль болгож байна шүү дээ. Хяналт гэж алга, хариуцлага гэж алга. Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхайн тухай ярьж байна. Энэ талаар олон түмэнд нээлттэй мэдээлэл алга. Ямар бүтэцтэйгээр, ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. 15 тэрбумын хувь-цаа гаргана гэж л ярьж байна. Хэрэг дээрээ бүх юм нууц байна. УИХ-ын гишүүд 100 хувь мэдээлэлгүй байхад ард түмэн ямар мэдээлэлтэй байх нь ойлгомжтой. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан. УИХ-ын шийдэх асуудлыг  Засгийн газар мэддэг болсон. Ийм байдлаар яваад байж болохгүй. Парламентын зарчим хаа байна, УИХ нь Засгийн газартаа хяналт тавьдаг, үүрэг чиглэл өгдөг тэр зарчим хаана байна. Амьдрал дээр бүх юм эсрэгээрээ. Засгийн газар УИХ-ын шийдэх асуудлыг зааж өгдөг. Намын бүлгээр дамжуулж УИХ-ын гишүүдээ "базсан" байдал хавтгайрлаа. Бүлгийн эсрэг шийдвэр гаргавал дарамталдаг. Намын эсрэг, бүлгийн бодлогын эсрэг кноп дарвал янз бүрийн дарамт үзүүлдэг, Засгийн газрыг дарамталбал өөрийнх нь санал болгож байгаа ганц нэг асуудлыг унагах зэргээр хариу барьдаг явдал жишиг болжээ. Засгийн газартаа барьцаалагдсан, Засгийн газрыг шүүмжилбэл өөрийнх нь ажил унадаг, барьцаалагддаг ийм байдлаар явж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч гэнэтхэн энэ бүхнийг хэлсэн юм биш. Ард түмэн яриад байгаа. Иргэд Монгол өрийн нэр хүнд унаж байгааг, төр хяналтгүй, хуйвалдаан газар авсныг сүүлийн хоёр жил ярьж байна. Эцэст нь Ерөнхийлөгч энэ бүхнийг хараад, тэсвэр алдаад, Монгол төрийн тэргүүний хувьд ард түмний бухимдлыг мэдрээд ийм үг хэллээ. Одоо үүнийг хүлээж авах эсэх нь гишүүдийн ухаан л мэднэ. Нөгөө л хувааж идэх сэтгэ-хүйтэйгээ зууралдаад байвал үүнийг тоохгүй. Үнэхээр ард түмэнд үйлчлэх үүргээ ухамсарлаж, санаа сэдэл авч байгаа бол үйл ажиллагаан-даа өөрчлөлт оруулах байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.