С.Эрдэнэ: Ухуулга сурталчилгаа наах, ухуулга хийх гээ бүхнийг эхлүүлж байлаа
Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Хамгийн анх Багануурт МоАХ-ны салбарыг байгуулж, хүний эрх эрх чөлөөний талаарх ухуулга сурталчилгааг наах, ухуулга хийх гээд бүхнийг эхлүүлж байлаа. Ер нь тэнд оролцсон олон хүн байдаг, бас оролцоогүй мөртлөө оролцсон гэж ярьдаг ч олон хүн бий. Үндсэндээ бол 200 гаруй хүн л цугласан юм шүү дээ. Тухайн үед ардчилал, хүний эрхийн тухай ярьсан хүн бол шууд хөрөнгөтөн болж харагддаг байлаа. Ардчилал, зах зээлийн эдийн засгийг улайран эсэргүүцэж байсан хүмүүс МАХН түүний гишүүд байсан. Илэн далангүй үнэнээ хэлэхэд тэр үед нийгмийг өөрчлөх нь зүйтэй гэсэн нийтлэг л ойлголттой байснаас яг ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж юу юм гэх онолын түвшний мэдлэгтэй хүн маш цөөхөн байсан юм шүү.