Завхан аймгийн улиастай, алдархаан сумын богд, чигэстэй гол дагуу байрлах 24 нүхэн жорлонг буулгав
2022.10.12

Завхан аймгийн улиастай, алдархаан сумын богд, чигэстэй гол дагуу байрлах 24 нүхэн жорлонг буулгав

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үндсэн чиг үүргийн нэг нь байгаль орчиноо хамгаалах. Ундны усны ойролцоо байрлаж буй нүхэн жорлонгоос үүдэн бохирдол үүсэж, усаар дамжин хүн амын эрүүл байх нөхцөлд нөлөөлж суурь өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлж эхэлсэн нь нууц биш.

Энэхүү өвчлөлийг таслан зогсоох нь халдварт өвчлөлийн суурь болсон нянгаас салах, нүхэн жорлон, хог хаягдлаас салгах учраас БОАЖЯ дээр бодлогын шийдвэрүүд гарч гүйцэтгэлийг улс орон даяар хийж байна.

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хөрс, усны бохирдуулагч эх үүсвэр болж буй нүхэн жорлон устгах, ариутгах, цаашид стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан эко байгууламжийн талаар зөвлөмж, мэдээллийг 12 аж ахуй нэгж байгууллага, 120 айл өрхөд хүргэж ажиллалаа.

Завхан аймгийн Улиастай, Алдархаан сумын Богд, Чигэстэй гол дагуу байгаа нийт 51 стандартын бус нүхэн жорлонг устгах ажил явагдаж байна. Одоогоор 24 нүхэн жорлонг буулган устгаж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэв.