2024.12.26
П.Сайнзориг: Тусгай АМНАТ-ын доод босго, дээд таазыг тавих шаардлага байгаагүй гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлана уу
Эдийн засгийн байнгын хорооны /2024-12-26/-ний өдрийн хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар дараах гурван асуудлыг яаралтай хэлэлцэх эсэх талаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хороод руу шилжүүллээ. Үүнд:
- "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Яах вэ зүгээр энэ 34%-ийг томоохон стратегийн ордууд дээр төр эзэмших ёстой гэдэг. Энэ нь өөрөө эргээд Монгол Улсынэдийн засагт заримдаа чөдөр болчхоод байгаа юм. "Бухын доодхыг харж үнэг" гэдгийн адил хэзээ ноогдол ашиг нь орж ирэх нь мэдэгдэхгүй төслүүдээ хараад суугаад байдаг. Нөгөө талдаа бид бизнесийн зарчмыг нь ойлгомоор байгаа юм. АМНАТ-аас гадна 34%-аа эзэмшинэгээд орчихоор 34%-ийн эзэмшигчтэй холбоотой анхны хөрөнгө оруулалтыг Монгол талаас хийж таарна. Энэ мөнгө бидэнд байдаггүй. Яг тухайн цаг үе дээр. Сая Н.Учрал сайдын үг дээрч гарч байна.
Гэрээний явцад гадна, дотнын, одоо янз янзын нөхцөл байдлууд бизнест одоо эрсдэл болж ирдэг. Үүнээс шалтгаалаад зардал өсөж болно. Энэ бүх зүйлүүд дээр нөгөө 34%-ийн үр өгөөж чинь орж ирэхгүй болохоор иргэд байгалийн баялгаас хүртэх ёстой, энэ төслүүд чинь яагаад улсын эдийн засагт дэм болохгүй байгаа юм гэдэг ийм шүүмжүүд бол харагдаад байгаа. Тэгэхээр үүнээсангижраад, уул уурхайн энэ асуудал бизнесийн зарчмаар явъя. Бид харин зүгээр авах ёстой АМНАТ дээрээс нь 34%-ийг эзэмших энэ бололцоогоо тусгай АМНАТ-аар солих асуудал цаашдаа явбал хөрөнгө оруулагч талдаа илүү амар болоод явах байх.
Монголчууд ч гэсэн одоо эрсдэлгүйгээр үр өгөөжөө шууд тухайн цаг мөчдөө аваад явж байгаа нь зарчмын хувьд зөв. Энэ зүйлүүд дээр ингээд бизнес хэлэлцээрүүд нэлээн явах үүд хаалга нээгдэж байгаа боловч тодорхойгүй нэг юм үлдэх гээд байна. Тусгай АМНАТ-ын доод босго, доод хэмжээ дээшээ явж очих босго ньюу юм бэ гэдэг дээр магадгүй хөрөнгө оруулагч нар асууна. Энэ дээр манай ЗГ, яамдаас хариулах цэггүй л болчихлоо. Тусгай амнатын доод босго эсвэл дээшээ хэд хүртэл явж болох вэ гэдэг зүйл жоохон хайрцагтай байвал зүгээр юм болов уу.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан