УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар “ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Нөгөөтээгүүр төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж өсгөх талыг нь хэн хариуцах вэ? Тэгэхээр Монгол банк хяналтаа тавьж болно. Нөгөө бирж талд нь оролцоод том том төслүүдийг судлаад хөрөнгө оруулалт хийгээд буцаад энэ хөрөнгөө арвижуулах талд нь гадна дотнын мэргэжлийн багаа хуваарилахгүй юм уу? Тэгээд дандаа сайд, Монгол банк гээд харьяа байгууллагууд хариуцчихаар улс төрийн нөлөөлөл нь үүсээд энэ сан цаашдаа төсвийн нөөц төсөв болчихгүй байгаа л гэж бодоод байна.Тухайлбал тэр Ирээдүй өв сангийн АМНАТ-ийн 65%-ийг төвлөрүүлнэ гэж байгаад 40 болгоод багасгачихсан байсан. Хүүхдийн мөнгө рүү явчихсан шүү дээ. Үнэхээрэнэ баялгийн сан эхэлж байгаа бол одоо байгаа иргэд,ирээдүйн иргэддээ боломж олгох гэж байгаа бол үүнийг өсгөх ёстой. Тэгэхээр энэ өсгөдөг менежментийн энэ баг нь байхуу, байвал ямар хүмүүс байх вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар “ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Заалтыг дэмжиж байгаа. Бид нар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид Үндэсний баялгийн сан байгуулна. Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг нь Монголын ард түмэнд бас ноогдох ёстой өгөөж хүртэх ёстой гэсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэ заалтыг бид нар амилуулж 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Баялгийн сангийн тухай хууль энэ баялгийн сангийн хууль маань Ирээдүйн өв сангийнх сангийн тухай сан. За дээрээс нь одоо Хөгжлийн сан хуримтлалын сан гэсэн 3 сантай. Зөвхөн өнөөдөр амьдарч байгаа иргэд ноогдол ашиг аваад, хуваагаад дуусах биш ирээдүй хойч үедээ бас тодорхой хэсэг хадгалж үлдээх зорилготой. Түүнийгээ бас өсгөж үржүүлж арвижуулах ийм бас зорилготой. Бас хөгжлийн асуудлаа шийдэх. Томоохон төслүүд хэрэгжүүлэх ард иргэдийн минь тулгамдсан асуудал шийдэхэд, Хөгжлийн сан үйлчлэх ёстой. 2024онд 4 их наяд төгрөг. Стратегийн одоо 5 ордын эзэмшигч одоо ТӨК-удаас 34% эзэмшээд 4 орчим их наяд төгрөг хуримтлагдсан гэж. Цаашдаа энэ стратегийн ордууд улам нэмэгдээд эндээс одоо тэр 34% эзэмших юм уу АМНАТ авдаг болоод явах юм бол энэ сан улам л арвижина. Энэ арвижсан сангаас аасаа бид иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд өвдсөн зовсон үед нь хагалгаа хийхэд сургуульд сурч байгаа үед нь сургалтын төлбөрийг шийдэхэд орон байргүй иргэд нь орон байртай болоход зориулагдана. Энэ санг л одоо аль болох бид хурдан хугацаанд аль болох арвижуулах л ийм зорилготой. 1996 онд Норвегийн сан байгуулагдаж байсан юм байна лээ. Одоо 30 орчим жилийн хугацаанд 1,7 их наяд тэрбум доллартой их их наяд доллар хуримтлагдсан байна. Тэнд хуримтлагдсан нэг иргэнд ноогдох нь 325 мянган доллар буюу 1 тэрбум, 100 орчим сая, нэг иргэнд ноогдохоор ийм болчихсон байж байгаа. Баялгийн сангаасаа хуримтлуулах юм болбол ийм хэмжээний асуудлыг шийдэх боломжтой болно. Тийм болохоор л одоо аль болох стратегийн ордуудаа төр тодорхой хувь нь эзэмшье. Үгүй бол одоо рояалти авъя аль болох стратегийн ордуудыг нэмэгдүүлье гэсэн бодлого барьж байгаа. Энэ хүрээндээ ойлгомжгүй байгаа гацчихсан ордуудаахувийн хэвшилтэйгээ ойлголцох, ГХО-тай ойлголцох баялгийн сангаа л нэмэгдүүлэхээр зорьж байна.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар “ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Монгол Улс бол байгалийн баялаг арвинтай.Экспортын 95%-аас гаднаас орж ирж байгаа долларын урсгалыг л тэр чигээрээ л бид нар уурхайгаас бүрдүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ баялгийн сан, Хуримтлалын сан энэ бүхэн бидний хийх гээд байгаа зүйл. Энэ газрын доорх баялгийг Үндсэн хуулиар олгосон тэр эрхийн хүрээнд бид нар шударга хуваарилж чадах уу үгүй юу л гэсэн асуулт байгаа. Баялгийн сангаар дамжуулж бид нар ард түмэндээ шударга хуваарилж чадах уу эсвэл яг л урьд өмнө нь давтагдсан хэдэн эрх ашигт, хэдэн компанид хуваарилаад дуусга. Олон жишээ байгаа Эрдэнэтийн 49%-аас эхэлнэ Эрдэнэс таван толгойэнэ уул уурхайг дагасан томоохон төмөр замын дэд бүтцүүд байна. Уул уурхайн салбартдэд сайдын хувьд3 жил ажилласан. Тэгэхээр энэ салбарын хувьд би та бүхэнд нэг жишээөгье.Эрдэнэт үйлдвэр сүүлийн 40 жил Монгол Улсыг тэжээж ирсэн.Энэ Эрдэнэт үйлдвэр тухайн үедээ сувилал эмчилгээнд орлоо ч гэж ярьж байсан, дампуурлаа ч гэж ярьж байсан. Дахиад дараагийн 40 жилдээ Эрдэнэт үйлдвэрүүд Монгол Улсыг тэжээнэ шүү. Хангалттай ордоо нөөцөө баталгаажуулаад авчихсан. Эрдэнэт олборлолт хийхээр 2 төрлийн хүдэр гарч байгаа юм. Нэг төрлийн хүдэр нь энэ сульфидын хүдэр энэ баяжуулах фабрик руугаа яваад баяжуулагддаг хүдэр нөгөөдөх нь болохоороо үүсмэл орд гэж яриад байгаа юм. Энэ ерөөсөө исэлдсэн хүдэр байхгүй юу. Исэлдсэн хүдрийг өөр технологи ашиглаж уусган баяжуулж бид нар авдаг. Тэгэхдээ зүгээр нэг өнцөг хэлье энд төрд төлж байгаа Амнат тэгвэл энэ нэг уурхайгаас гарч байгаа 2 хүдэр дээр ямар зөрөөтэй байдаг гээч. Эрдэнэт үйлдвэр энэ сульфидын хүдрийг баяжуулаад өнөөдөр 17-18%-ийн АМНАТ төлж байгаа юм. ТэгтэлАчит ихтийн ашиглаад байгаа үүсмэл орд дээр АМНАТ нь 2,5 хувь бас л тухайн үедээ улс төржижэнэ УИХ-аар үүсмэл орд гэж концепташигт малтмалын тухай хууль дээр оруулж ирээд АМНАТ-аа 2,5%-аар тавиулж авсан. Өнөөдөр бид нар Ронагийн гэрээ ингээд амжилттай байгуулах болчихлоо. АМНАТ-ыг нь бид нар ямар ч байсан 5-19% хүргэж чадаж байгаа. Тэгтэл Ачит эхэд зориулсан энэ үүсмэл ордын ашигт малтмалын тухай хууль дээр оруулсан өөрчлөлт бол 2,5 хан хувь. Зүгээр дотооддоо борлуулж байгаа.Багануурын уурхайгаас Шивээ-Овоогийн уурхайгаас дотооддоо борлуулж байгаа хүрэн нүүрсэн дээр АМНАТ 2,5% байдаг өөр гадагшаагаа экспортоор гарч байгаа ямар ч бүтээгдэхүүн дээр ийм бага АМНАТ байхгүй. Эндээс өөр үүсмэл орд яг энэ амнатаар тооцож байгаа өөр ямар ч компани байхгүй.Тэгэхээр 1 компанид зориулж энэ том хуулиудад өөрчлөлт оруулаад ийм ялгавартай нэг талдаа адилхан нэг уурхайгаас гарч байгаа 2 төрлийн хүдэрт хоорондоо 7, 8 дахин зөрүүтэй ийм АМНАТтооцдог ийм үйлдлийг шинэчлэгдсэн парламент дахиж хийх ёсгүй л гэж үзэж байгаа юм. Үүний ард хэдэн 100 сая доллар яригдана. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар “ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Үндэсний баялгийн сан бол бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн тусгаар тогтносон Монгол Улсын одоо ба ирээдүйн иргэн бүрдээ байгалийн баялгаас үр өгөөжийг нь тэгш шударгаар хүртээх зорилготой ийм сан гэж ойлгож байгаа. Энэ сан маань нэгдүгээрт, Ирээдүйн өв сан, хоёрдугаарт Хуримтлалын сан, гуравдугаарт Хөгжлийн сан гээд гурван төрөлжсөн сантай. ҮүнээсХөгжлийн сантай холбоотой асуулт асууж тодруулъя. Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ийм зорилготой сан гэж ойлголоо. Энэ санг бүрдүүлэх эх үүсвэр нь. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон үнээс өндөр байснаар нэмэгдэж орох орлогын 50%-аас бүрдэнэ ээ гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.3-д заасан байна. Энэ бол одоогийн манай төсвийн бодлогын хүрээнд бол нэлээн чанга тоо бас л хатуу шалгуур харагдаж байна. Өөрөөр хэлбэл төсөв алдагдалгүй ашигтай гарч байж. Дээрээс нь зэс нүүрсгээдгол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байж энэ санд хэсэг мөнгө төвлөрөх нь ээ гэж ойлголоо. 2024 онд энэ хөгжлийн санд мөнгө төвлөрсөн үү? Хоёрдугаарт 2025 оны төсвийг Их хурал алдагдалгүй байхаар баталсан учраас зэс, нүүрсний үнэ гайгүй өндөр байвал нэг хэсэг мөнгө 2025 оны хөгжлийн санд төвлөрнө гэсэн. Тиймээс яг хэдэн төгрөгт өвлөрнө гэсэн урьдчилсан тооцоо байгаа вэ? Хөгжлийн санд мөнгөн хөрөнгө төвлөрсөн тохиолдолд түүнийхээ яг хэдэн хувийг боловсролд, хэдэн хувийг эрүүл мэндийн салбарт өөрөөр хэлбэл нийгмийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөртөө зарцуулна гэсэн тооцоо байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар “ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Баялгийн сан 3 сангаас бүрдэж байгаа. Ирээдүйн өв сан тэр нь бол ашигт малтмалаас өнөөдөр орж байгаа орлогоос тодорхой хувийг нь бид нар ирээдүйдээ хадгална. Нөгөөдөх нь хуримтлалын сан болон хөгжлийн сан байгаа юм. Хуримтлалын сан дээр өнгөрсөн оны сүүлээр 495,6 тэрбум төгрөг. Ирээдүйн өв сан дээр 789 тэрбум төгрөг одоо байх шиг байна. Хөгжлийн сан дээр 500 орчим тэрбум төгрөг Хөгжлийн банкаардамжуулж хөгжлийн чиглэлийн томоохон стратегийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийнэ ээ гэж байгаа юм. Тэгэхээр би нэг хэд хэдэн асуултууд асуух гэсэн юм. Нэгдүгээрт, хуримтлалын сан И-монголиа дээр ингээд гардаг болчихсон нь сайхан байна. Иргэд маань ийшээ ороод ямар ТӨК, Эрдэнэс Монголын нэгдэл компани хэдэн төгрөг төвлөрүүлсэн байна гэдгийг хараасай гэж бодож байна.Нөгөө сайн муу хэлээд байгаа Төрийн өмчит хэдэн компаниуд маань цагаа тулахаар хамгийн их төвлөрүүлжээ. Хамгийн томыг Эрдэнэт үйлдвэр 273 тэрбум төгрөг дараа нь Эрдэнэс таван толгой 200 тэрбум төгрөг мөн Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хүртэл 13,6 тэрбум төгрөг Эрдэнэс Оюу толгой бол 342 сая төгрөг л төвлөрүүлсэн байна. Үүнийгээ нийт ард түмэнд хуваагааднийт хуваарилсан дүн нь хүн тус бүрд 138,990 мянган төгрөг хүн болгонд хуваарилсан юм шиг байна. Ирэх жил жишээлбэлЭрдэнэс үйлдвэрийн ТӨК-ийн захирал үүнээс багыг төвлөрүүлэх юм бол бид нар асуудал ярих ёстой ард түмэн маань яагаад энэ компанийн төвлөрүүлсэн мөнгө маань багасчхав аа бид нар дээр ирэх мөнгө багасчхав аа гэж араас нь хөөцөлддөг болно гэсэн үг. Нөгөө талдаа хуримтлалын сангийн маань бид нар бас хууль дээрээ зарцуулах нэг хэдхэн зүйл заалтууд байгаа шүү дээ.Учрал сайд энэ өргөн барьж байгаа өөрчлөлтөөр бол яг хуримтлалын сан руу орох эх үүсвэрийг нь бид нар 2 төрлөөр нэмж байгаа. Саяхан бид нар төсөв батлахад 507,1 тэрбум төгрөг хуримтлалын санд төвлөрнө өө гэсэн. Тэгэхээр одоо та бүгдийн тооцооллоор хэд болж нэмэгдэх вэ? Хоёрдугаарт хуримтлалын сангийнхаа мөнгийг харахаар тооцсон өгөөж бас харагдах ёстой. Энэ чинь байгуулагдаад нэлээн хэдэн сар болчихлоо. Энэ хооронд банкны хүү шиг дор хаяж бодлогын хүүгээр нэмэгдэх ёстой гэсэн энэ өгөөж нь яагаад нэмэгдэхгүй байна вэ? хүүгээрээ нэмэгдэхгүй бол бас иргэдийн дунд ахиад л хардалт сээрдэлт бас төрөөд явчихна. Оны сүүлээр энийг Олон Улсын байгууллагаар менежментийг нь хийлгэнэ ээ гэсэн. Энэ хэзээ бий болох вэ? Энэ хуримтлалын сангийн зарцуулах журам маань ер нь гарсан уу? Би иргэн хүний хувьд хүүхдийнхээ боловсролд, эрүүл мэндэд зарцуулахаар бол хэрхэн зарцуулна гэсэн үг вэ? Энэ хууль чинь энэ орын 1 сарын 1-нээс хэрэгжээж эхэлчихсэн. М иний зарцуулах эрх бас нээгдэх ёстой. Тэгэхээр минийзарцуулах эрх хаана нээгдэж байна вэ? ямар журмаар, жишээлбэл, хүүхэд ханиад хүрээд, хүүхдээ аваад хүүхдийн амралт сувилалд амрах өвлийн хүйтэнд 1 сарын эрх нээгдэх үү үгүй юү? Би үүнийг бас олж мэдмээр байна. Үүнийгээ дагаад 2%-аа мөнгөжүүлнэ гэсэн албан ёсоор үүнийг бас төсөв дээр тавьж өгөөгүй юм шиг байна. Дараагийн асуулт, саяханХөгжлийн банкны шинэ захирал хэлэхдээ манайд бараг ажиллах хүн олдохгүй юм шиг байна. Шийдвэр гаргасан хүн болгоншүүхийн шийдвэрээр шоронд орчих гээд байгаа болохоор гээд айхтар мэдэгдэл хийсэн.Тэгэхээр 500 тэрбум төгрөгөө Хөгжлийн банкүүнийгээ захиран зарцуулж одоо чадах уу? Зоримгоор энэ шийдвэрийг чинь Хөгжлийн банкны хүмүүс чинь гаргаж чадах уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: